2022. 4. 26.

2022.2 сар Андо Тадао-ийн сонинд өгсөн ярилцлагын орчуулга

 

Архитектур нь хүн ба байгалийн ярилцах орон газар(place)...
'Church of the Light'


Архитектур сонирхогч дунд мэдэхгүй байх боломжгүй нэр, Японоос төрсөн дэлхийн архитектор Андо Тадао(81) юм. Тэрээр 50 гаран жил төрөл бүрийн барилгын зураг гаргаж, дэлхийд алдартай олон шагналаар удаа дараа шагнагдаж байсан. Түүнийг төлөөлдөг архитектурын хэв маяг бол саарал бетонийг уг төрхөөр нь ил гаргах "ил бетон(exposed concrete)" техник нь дэлхий нийтийн архитектурын салбарын нэг төрлийн чиг хандлага болоод удаж байна. Гэрэл ба бетоноор урлагыг бүтээдэг түүний бүтээл нь Японд төдийгүй дэлхий даяар тархан байршидаг. Японы 'Church of the Light' 'Temple of Water' 'Chichu art museum', Италийн 'Fabrica', Францын 'Meditation Space : UNESCO', Америкийн 'The New Modern Art Museum', Солонгосын 'Pulitzer Arts Foundation'  'Museum SAN' 'Yumin Art Museum'  'Bonte Museum'  'JCC Building' зэрэг нэртэй бүтээлүүдтэй. 
'1941 он Осака хотод төрсөн, бие дааж архитектурыг сурж, 1969 онд Андо Тадаогийн архитектурын ателлэрийг байгуулсан...' гэж түүний танилцуулга эхэлдэг. Багш ч байхгүй, их сургуульд ч сурж байгаагүй тэрээр 'сонин' хүнд тооцогддог байж. 28 насандаа архитектурын компанитай болсноор дүүргийнхээ хуучин байрны эздийг хайж уулзан, гэрийг нь засаж өгөх санал тавих зэргээр ажил олдог байжээ. Тэгэж баригдсан түүний хамгийн анхны бөгөөд тэрнийг төлөөлдөг барилга нь Azuma House in Sumiyoshi (1976) амины орон сууц юм. 1980-аад онд дэлхийн анхааралд орж эхэлсэн, 1995онд архитектурын салбарын Нобелийн шагнал гэгдэх Прицкерийн шагналыг авснаар 'том'уудын эгнээнд орсон байдаг. 
Үнхээр нүцгэн гараар байлдаж олсон гэж хэлж болхоор амжилт байсан. Мөнгө, ар гэр, танил тал ч түүнд байсангүй. Дан ганц хүчтэй хүсэл зорилго л байсан. Ганц ч удаа элит боловсрол авч үзээгүй боловч, Токио их сургуулийн профессор хүртэл болж байсан. Тэрээр 2008 онд бичсэн өөрийн дурсгал номондоо өөрийн амьдралыг ингэж дурсажээ. Бүх л зүйл анхнаасаа хүслээр болж байгаагүй, ямар нэг юмыг эхлүүлсэн ч ихэнх тохиолдолд бүтэлгүйддэг байлаа. Гэсэн хэдий ч бага ч гэсэн байгаа боломжинд найдвар тавин нэгийг олж авбал тэрний дараагийн зорилгын төлөө, гэрлийн дусал даган бага багаар амь зогоосон заяа байлаа гэж дурдсан байдаг. 2009он, 2014он, 2 ч удаа хавдарын онош авч, 5 эрхтэнгээ авхуулсан ч өвчнийг даван туулж чадсан байна.
Энэ жил 81 нас хүрч байгаа тэрээр одоог хүртэл бүтээлээ тууривсаар байна. Энэ жил 10 сард Сөүлд нээгдэх 'LG Art Center' бол түүний сүүлийн үеийн бүтээл болж байна. Юу түүний урам зоригын ундрага бол, юу түүнийг том архитектор болгож чадсан бэ гэдэг сонирхолтой. 1 сард захиа өгч авалцан түүнтэй уулзахаар боллоо. Тэрээр 'том' архитектор гэхэд нэг л дуртай байсангүй. "Өөрөө өөрийгөө том архитектор гэж хэлээд сэтгэл ханвал ирээдүйгүй болно" гэдэг шалтгааныг хэлээд 'Гэрэл ба бетоны уран бүтээлч' 'Азийн Гаүди' зэрэг хоч ч нээх таалагддаггүй гэлээ. Харин нэг цаг үед хамт амьдарч байгаа хүмүүст энэ үгийг заавал хэлмээр байна, "Алим ч, хүн ч, архитектур ч, дутуу бололвсорсон сорилтоор дүүрч бялхсан ногоон байхдаа хамгийн үзэсгэлэнтэй. Байнга өөрийгөө сорьж байх болтугай!"  

Temple of Water


🔘Эрч хүчний эх үүсвэр бол ажил, амьдралын хүрд бол түгшүүртэй байдал 

-Коронагаас шалтгаалж нүүр тулан уулзаж чадаагүйдээ харамсалтай байна. Сайн сууж байна уу.

Пандемикаас болоод дэлхий даяар холбоо тасарсан байна. Манай архитектурын компани ч бас онлайнаар хуралдах зэргээр олон зүйл өөрчлөгдсөн. Ажлын бүтээмж нэмэгдэж байгаа ч таван мэдэрхүй ашиглан бүтээгдэх хэрэгтэй архитектурын салбарт сөрөг нөлөө илүү их юм шиг байна. Миний хувийн амьдралын хувьд өглөө босоод, орой унтах, энгийн өдрүүдийг өнгөрүүлж байна. 

-Олон хүмүүс таны эрүүл мэндэд санаа зовниж байна.

2 удаа дараалан дотор эрхтэнгээ тайруулсан том мэс засалд орсноос болоод өдөр тутмын зуршил өөрчлөгдсөн. Ажлаа талаар нь багасгасан. Тэрний ачаар өнгөрсөн хугацаанд ажилдаа хөөгдөөд амжихгүй байсан уншилга хийх цагтай болсон. Тэрнээс болсон юм болов уу. Сэтгэл зүйн хувьд өвдхийн өмнөхөөсөө ч эрүүл болсон. Санаа тависанд баярлалаа. 

-Эрүүл байх арга барилаасаа... 

Өдрийг фитнэсд хөнгөн хөлс гаргаж дуусгадаг болсон. Өдөр болгон 10,000 алхам алхадаг. 

-Нас залуу биш хэрнээ яаж ингэж ажиллаж чадаж байна.

Ажил хийхэд боломжийг атгасан боловч тэрийг зовлон гэж бодож байсангүй. Миний эрч хүчний худаг нь ажил. Архитектураар дамжуулан өөрийгөө болон нийгмийг холбох, тэр түгшүүртэй байдал миний амьдралын эх үүсвэр болдог. 

 -Бүтээлч сэтгэлгээ хаанаас гардаг вэ

Би үргэлж шинэ зүйлийг туршиж үзэх хүсэлтэй, дараагийн удаа одоогоосоо давах ямар нэг зүйлийг бүтээмээр байдаг байлаа. Тэр орон газарт тэр үед л хийж болож архитектурыг зорилгоо болгон завгүй гүйдэг байсан. Гэхдээ одоог хүртэл бүтээсэн бүтээлээ нэг бүрчлэн эргэн харвал эхлэл нь хэзээ ч 0-ээс эхэлсэн биш байсан. Үргэлж надад хадгалагдаж байсан дурсамж тэрний эхлэл цэг байсан юм байлээ. Жишээлбэл Рокко Кобегийн multifamily house- ийн захиалгыг аваад уулын энгэр дэх байршилд очиж газартай танилцахдаа, барилгын газраар сонгогдсон налуу, газрын хойд хэсгийн эрс налуулгаас шалтгаан төрсөн санаа нь Санторини эсвэл Кападоки гэх мэт урд очиж үзсэн үзэсгэлэнтэй хотхоны ой санамж миний далд ойд хадгалагдсан байсантай холбоотой. Өнгөрсөн одоод нөлөөлж, тэр нь ирээдүйг бүтээгддэг.... цаг хугацааны үргэлжилсэн урсгал дунд архитектурын төсөөлөлийн ертөнц хуримтлагдаж байдаг гэж боддог.  

🔘Архитектур нь хүн ба байгалийн ярилцах орон газар(place) 

-Бүтээлд тань дандаа гэрэл ба салхи, мод ба ус хамт байх юм. 

Надад байгаль бол агуулга яг тэр хэвээрээ амь бүхний эх үүсвэр. Хүн бол тэрний нэг хэсэг бөгөөд байгалтай хамтран амьдрах амьдрал л хүний амьдрах ёстой жам гэж итгэдэг. Энэ шалтгаанаар архитектур болон ландшафтыг зохиохдоо, (орчны моднууд өсөөд) хэзээ нэг өдөр модны сүүдэрт байрших барилгыг төсөөлөн төлөвлөдөг. Хүн ба байгалийн харилцах орон газрыг бүтээхийг хамгийн түрүүнд боддог. Үүнд гэрэл нь байгалийг хиймлээр үүсгэдэг. Цагийн урсгал дагасан гэрэл ба харанхуйн хөдөлгөөн нь энгийн ханаар хүрээлэгдсэн хоосон агаараас цаашгүй байсан орон зайд амь оруулдаг. Зүгээр л гэрэлд хүч нэмэхэд л архитектурыг бүтээх боломжтой болдог. 

-Бетон материалыг заавал зөрүүдэлдэг шалтгаан?

Анх бетоныг сонгосон шалтгаан нь энгийн, барилгын дотор гадна талыг нэг дор хийх боломжтой эдийн засгийн хэмнэлтэнд татагдсан. Гэвч нэг ашигласаны дараа чөлөөт хэлбэрийг олон төрлийн хэвээр бүтээх боломжтой уян хатан чанарт нь хязгааргүй боломжийг мэдэрсэн. Бетон нь орчин цагт хамгийн нийтлэг архитектурын технологи, би хэн ч хийх боломжгүй зүйлийг бүтээмээр байсан. Эдгээр жижиг зорилт, хүслүүд минь одоо хүртэл бетон гэж зөрүүдэлдэг шалтгаан юм.

 -Андогийн барилгууд хэрэглэгчийг хайхардаггүй гэсэн шүүмжийг талаар?

Надад архитектур бол нийгэмтэй харилцахын төлөөх хэрэгсэл. Заримдаа тэр харилцааны суурь нийгмийн системийн талаарх асуудлыг шүүмжлэх зорилгтой байдаг. Би үргэлж тохиромжтой тав тухыг бүтээх гэдэггүй. Таагүй хүлээж авах ч үе байгаа. Шүүмж нь нухацтай хүлээж аваад дараагийн удаа бүтээлдээ тусгадаг ч, үндсэн бодол болон ажил хийх байдлаа өөрчлөх бодол байхгүй. 

Chichu art museum

Андо нь 1980 оны сүүл Японы хэвлэлийн компани болох Бэнэс Холдингстой хамт үйлдвэрлэлийн хаягдалын цэгийг Наошима арлыг соёл урлагын арал болгосон Наошима төслийг эхлүүлсэн. Андогийн зохиосон дизайн Бэнэс Хаус, Чичү музей зэрэг баригдсанаар арал дээрх хуучирсан амины сууцууд урлаачдаар дамжуулан өөрчлөгдлөө. 

-Наошимагийн өөрчлөлт нь ид шид байсан. 

Эдийн засгийг түрүүнд тавидаг байсан 30 жилийн өмнөх Япон нийгэмд би эх газраас тасарсан Наошима арлын байршилыг хамгийн ихээр амьдруулах уугуул орчин цагийн урлаг гэсэн зорилтыг тавьж одоо хүртэл хайж явсан. Тэр явцдаа хүн амын бууралтаас болоод хэцүү цагийг өнгөрүүлж буй арлын оршин суугчидад маргаашийн итгэл найдвар болж өгсөн. Наошимагийн одоогийн дүр төрх бол соёл 'хүч'-тэй гэдгийг батлан харуулсан. 

-Архитектурын эцсийн зорилго нь юу вэ.

Архитектур нийгмийн асуудлыг шийдвэрлэх ч юмуу, хүний сүнсийг аврах чадамжгүй. Архитектур хүчгүй ч соёл дээр суурилан маргаашийг бүтээх хүүхдийдийг тус тусийн мөрөөдлөө олох боломжоор хангадаг үүрэгтэй байж чадна.

  

Rokko multifamily house I, II, III (1978-1999)
-Азийг төлөөлдөг архитекторын хувьд Азийн архитектурын ирээдүйг яаж харж байна. 

Одоо Азийн эрин үе гэж болно. Гэвч (Азийн зорилго) зүгээр урдны хөгжилтэй орнуудыг гүйцэх бол Азийн хөгжил нь дэлхийн байгал орчины асуудалтай тулснаар цөхрөх болно. Гэхдээ Ази шиг, хамтдаа нийгмээ бүтээе гэвэл, ирээдүйн талаар итгэлийг төрүүлэх оршихуй болж чадах болно. 

Эх бичвэр: https://www.chosun.com/H6LS2AW4F5AFDDCTBFZ4UPI7YI/

댓글 없음:

댓글 쓰기