Архитектур ба Та

Энэ цуврал ярилцлага нь ШУТИС Архитектурын салбар, Хүрээ ТББ, ЛАБ2 ТББ хамртан бүтээсэн Монголын орчин цагийн архитектурын талаарх архитектор болон хот төлөвлөгч, төрийн албан хаагч зэрэг олон янзын мэргэжлийн салбаруудын мэргэжилтэнгүүдээс авсан түүвэр ярилцлага бөгөөд зохион байгуулагчдын энэ бичлэгийг хийх болсон зорилго нь олон нийтэд архитектурыг таниулах, дотно болгох тэгсэнээр хотын орчноо хайрлахаас гадна түүнд иргэдийн оролцоог хангах байсан. 

Анхны туршилт байсантай холбогдуулан гоц үр дүнд хүрээгүй ч, цаашдаа улам тодорхой чиглэл санаанд хуваан агуулгыг хөгжүүлэх болно. 

Ярилцлагын линкийг хавсарган болно. 

  1. Highland park, Asa land resort зэрэг сонирхолтой шийдэл бүхий сүүлийн үеийн бүтээлүүдээр нь архитекторууд сайн мэдэх болсон "Прожект Планнер" ХХК -ийн захирал, архитектор Д.Дөлгөөний ярилцлагаар цуврал ярилцлагууд маань эхэлж байна. https://fb.watch/aME5_VByhM/
  2. Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн гүйцэтгэх захирал, эдийн засагч Ж.Билэгсайхан оролцож байна. Нийслэлийн захиргаа, бодлого хэрэгжүүлэгч мянга мянган ажиллагсад, залуусын төлөөлөл, Улаанбаатар хотын одоогийн байдал, ирээдүй болон архитектур хот төлөвлөлтийн салбарыг хэрхэн харж, үнэлж байгааг харж болохуйц сонирхолтой ярилцлага болсон гэж итгэж байна. https://fb.watch/aMEuhW7hwY/
  3. 976 Art Gallery, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоог үүсгэн байгуулагч Б.Гантуяа оролцож байна. Тэрээр 2012 оноос эхлэн дүрслэх урлагийн салбарт ажиллаж монгол уран бүтээлчдийг олон улсад таниулах олон ажлыг санаачлан зохион байгуулсан. Тухайлбал монгол улсыг Венецийн дүрслэх урлагийн биеннальд оролцуулах төслийг 2015, 2017, 2019 онд удирдан ажиллаж, Документа 14 (2017), Ази Номхон Далайн Триенналь (2015, 2019), Инчуан Биенналь (2018) зэрэг олон улсад өндөр зэрэглэлийн наадмуудад монгол уран бүтээлчдийг оролцуулахад хамтран ажилласан юм. Мальта, Абу Даби, Варшавт болсон урлаг, соёл, дүрслэх урлагийн дээд чуулга уулзалтуудад уригдан илтгэл тавьж байсан. Документа 14, Венецийн 58-р олон улсын биенналийн каталогийн авторуудын нэг Гантуяа. https://fb.watch/aMEycTDnHb/
  4. LAB2 Think Tank ТББ-ийн үүсгэн байгуулагчдын нэг, хот хөдөө орон нутгийн төлөвлөлтийн мэргэжилтэн Б.Дөлгөөн оролцож байна. https://fb.watch/aMEzHTz-N1/
  5. “New Urbanism” ХХК-ий захирал, хот төлөвлөгч З.Туяа оролцож байна. https://fb.watch/aMEA7_G668/



댓글 없음:

댓글 쓰기