2022. 11. 28.

Хашааны тухай

Хашаа яагаад хэрэгтэй вэ?

Хашааны функц

Oлон хүн сууршисан хот газар хувийн эзэмшлээ тодорхойлох, хулгай, гэмт хэргээс биеэ гэр бүлээ хамгаалах, хувийн амьдралаа гудамжнаас(олон нийтээс) тусгайрлах г.м 

Хашааны тухай Солонгос ойлголт

  1. Солонгос ид хотжилтын үед хашаанууд хулгай, гэмт хэрэг их үед нохой тэжээдэг байсан, мөн гаднаа ил жорлон, усны цооногтой. Орчин үед хотжилтоос шалтгаалан нохойг хашаанд биш гэрт ихэвчлэн тэжээдэг болсон. 
  2. Хашааны дээд болон доод хэсэгт ногоон ургамал тавих(идэх ойр зуурын нарын ногоо бас тарина), хашаандаа хот газар бол ваартай ногоо тавих ч зарим тохиолдолд өргөн зайтай бол төрөл бүрийн амтлагч кимчи зэргийг вааранд дарж тавидаг. Айл болгон нэг ямар нэг байдлаар мод тарисан, ургамал ургуулсан байх нь элбэг. 
  3. Солонгос нутаг газар нутаг жижиг тул иймэрхүү тусдаа байртай байна гэдэг маш чухал үл хөдлөх өмч болдог. ОСы дахин төлөвлөлт явагдах тохиолдолд зөрүү мөнгө гэж төлхөөргүй газрын үнэлгээ өндөр. Суурин нийгэм байсных өөрийн болгон тордож авахдаа сайн. Ус сайтай тул ямар ч ургамал, ногоо төвөггүй сайн ургах ба ногоо тарих нь энэ хүмүүст хийх ёстой ажлынх нь нэг. 
  4. Солонгосын хувьд суурин соёлтой, өөрийн гэрийн урд талбайг коммунити үйл ажилллагаа их үүсдэг орон зай гэж үзхээс гадна, хашаанаас давсан гудамж талбайтай харилцах хөршийн холбоог чухалчилан авч үздэгээс шалтгаалан ихэвчлэн хүний цээжээр татах хэмжээний өндөртэй. 
  5. Нөгөө талаас хашааг баридаг материал нь шавар блок байсан ба энэ нь хөрсөнд суухдаа муу, усанд эмтэрдэг тул өндөрлөх боломжгүй байсан зэрэг нь одоог хүртэл хашааны өндрийг энэ хэмжээний өндөртэй хадгалагдан үлдээсэн байна. 2010 оны үеэс хашаагүй болгох талаар журамлан хэд хэдэн хотын байршилд хувийн орон сууцны хашааг нураах хөдөлгөөн өрнүүлсэн боловч оршин суугчидын хувийн орон зайд хэт халдсан, тухгуй байдлыг үүсгэж байсан зэрэг нь иргэдэд таалагдсангүй. 


Seoul, Dongdaemun-gu


Хашааны тухай Монгол ойлголт
  1. Ихэвчлэн иргэдийн нийгмээс мэдрэх сэтгэл зүйтэй холбоотой. Хуулгай, гэмт хэрэг их үед хашаа өндөрсөж нохой тэжээнэ, хашааны дээд ирмэг хурц төмөр ХАМГААЛАЛТТАЙ байна. 
  2. Энэ нь гэр хороолол гэлтгүй Улаанбаатрын гэр болон орон сууцны хорооллоос гадна бүх л аймаг сумдад уламжлал болсон. Гэр хорооллын хашаан дотор нүхэн жорлон, амбар байх нь элбэг. Хотын төвийн хашаа ихээр үүссэн шалтгаан нь газар олголтын үед кадастрын дижитал бүртгэл давхарддаг чанартай биш, хашаа заавал барисан байхыг шаарддаг, түүнчлэн байгууллагын өмчийг хамгаалах, авто зогсоол, талбайг хянах зэрэг шалтгаанууд таамаглагдаж байгаа.
  3. Шороон талбайтай, хөрсний бохирдол их тул шарилж ургана. Мод тарих нь маш ховор. Ногоо тарих нь бүүр ч ховор. Хуурай усны дутагдалтайгаас(ундны ус хүртэл худгаас авдаг) мөн нүүдэлчин соёлт иргэд тул энэ хашаа байшинд насаараа амьдрахгүй ба өөр нэг боломж олдвол хотын төврүү эсвэл тэр хавь дахин төлөвлөлтөнд орвол ОС-д орох хүсэл өндөртэйгээс шалтгаалдаг.   
  4. Улаанбаатар хотын хамгийн анхны гэр хорооллын хашаа болох Гандангийн дэнж. Хүний биеийн өндрөөс ойролцоогоор 1.5 дахин давсан, Очбаярын хэлснээр морь унаж орж гарах хаалга зэргээс шалтгаалан хаалга өндөр, дагаад хашаа өндөрссөн байх магадлалтай. Бүхэл модыг уртааш хэлхэх байдлаар хашааг босгодгоос харьцангүй өндөр байх боломжтой.  
  5. Сүүлийн үед Нийслэлээс хотын төвийн хашаа нураах талаар хөдөлгөөн эрчимтэй өрнүүлж байгаа. Зорилго нь явган зорчих орчныг сайжруулах, явган замын үргэжилсэн байдлыг бий болгох зэргээс гадна хотын өнгө үзэмжийг сайжруулах.  
Gandan Google
Zuragt Google

Khurd khoroolol
Zaisan Google

Munkh-Erdene Dembereltseren facebook

Хашааны асуудал

  • Хотын төвд хашаалаад байгаа уул шалтгааныг төрөлжүүлэн илрүүлэх
  • Хашааг хаана хийж болох хаана хийвэл болохгүй вэ зэрэг нэгдсэн шалгууртай болох, тэр шалгуур нь уг зорилго болох явган зам болон хотын замын сүлжээг дэмжих болхоос дан ганц өнгө үзэмж гэх нь иргэний хувийн өмчид халдсан, үндэслэл дутагталтай үйлдэл болж байна.   
  • Хашаалж буй тохиолдолд хэр өндөр ямар материал байх талаар заавартай болгон мөрдүүлэх. Энэ нь ОС хороололд ихэвчлэн яригдах байх.
  • гэр хороололд хөршийн холбоог сайжруулах, олон нийтийн талбай байраар хангах, дэд бүтэцжүүлэх нь дээрх хашаалах асуудлыг тодорхой хэмжээнд шийдэх боломжтой.