Хотын өсөлтийн менежмэнт гэж хот төлөвлөлтийн нэг арга бий. Хэт бага нягтарлаар тэлсэн хотын үнэгүйдэж бгаа газрыг зөв удирдах, зөв нягтруулхын тулд хүрээ өгч хязгаарладаг арга. Манайхны уул нь мэддэг НОГООН БҮС(greenbelt) гэж ойлголт үүний нэг юм. Энэ хэсэгт ямарч барилга барихыг зөвшөөрөхгүй, дэд бүтцээр хангахгүй. Тгснээр үр дүнд нь дэд бүтэцтэй газар үнэд орж ЭЗ эргэлт сайжрана, хотын төлөвлөлт, нөгөө УТАА, ТҮГЖРЭЛ хянах боломжтой бно, төсвийн болон бусад хөрөнгө оруулалт тодорхой болох г.м. Асуудал нь хүний эрх, тэгш хүртээмжийн асуудал яригдана. Дан ганц тхдээ ногоон бүсээс гадна ийм нягтарлыг хянах хэд хэдэн нэгдсэн арга бдаг. Юм угаасаа хязгааргүй бхдаа үнэгүй бдаг.
2022. 1. 25.
ИС нүүлгээд бөглөрөл алга болох уу?
Улаанбаатар 2040 төлөвлөлтийн концепц дээр КОМПАКТ хот гсн үзэл санааг дэвшүүлэн 2040 он хүртэл хэрэгжүүлэх гсн бгаа.
Тгвэл Хүн амын нутагшил суурьшилын төлөвлөгөө, 2050 гээд бас нэг бичиг дээр үндэсний аюулгүй бдалтай холбогдуулан тэнцвэртэй хөгжлийн санааг дэвшүүлсэн бдаг. Улаанбаатарын ЕТ-тэй зөрөх гээд бна уу? би буруу ойлгосон уу? хэлж өгөөрэй~~
Компакт хот гдг үзэл бол хотын төвийг өндрөөр нягтруулж 15 минутын дотор бүх үйлчилгээг авдаг болгоё гсн санаа. Манай компактийн тодорхойлолт нь энэ мөн үү? Тгэхийн тулд ЭЗ-ийн өндөр боломжтой бүтээн бгуулалт шаардлагатай бно. Хүний тоо чухал гсн үг.
Нягтралын сөрөг нөлөөг бид хангалттай харж байгаа учраас алхасая, гхдээ энэ нягтарлаас болоод үүссэн сөрөг нөлөө биш хурдтай хотжилтын үед төлөвлөлтийн алдаатай бдлаас үүссэн үр дагавар. Нягтралын давуу талыг дурдвал ЭЗ-ийн эргэлт, ажлын байр, амьдралын чанар, боловсрол, соёл, үйлчилгээний хүртээмж гэх мэт бгаа. Цаашлаад байгал орчины хамгаалал, хог, энерги г.м бичвэл их.
Тодорхой хэмжээний хүн байж дээрх хөгжлийн суурь бүрддэг. Технологи хөгжөөд хүний тоо нээх шаардахгүй бсон, улс нь өөрөө ЭЗ-ийн чадавхтай болхоор төсвийн ажилтан ихээр ажлуулах боломжтой орны хувьд бол хүнээ тараах нь улсын аюулгүй бдлын хувьд боломжийн сонголт байх боловч манай улс шиг гаалийн шалган нь хүртэл тийм бдалтай(за болилоо гхд ШУТИС-ийн зогсоол нь хүртэл хүнээр удирдуулж нээгддэг..) бүх зүйл хүний хүчээр дамжуулан хийгддэг системийн хуучралтай улсад хүнээ тэр дундаа боловсролын хүчээ тараах нь зөв сонголт уу? Нүүхэд зүгээр нүүхгүй, ажилтан, оюутны байр хэрэг бно. Тэр хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд буцаад нөхөх ашиг бгаа юу? тэр оюутан тэнд үлдэх болов уу?
Одоогийн байдлаар их, дээд сургуулийн нийт оюутны тоо 2021 оны бдлаар 84,420 хүн бгаа нь Улаанбаатарын нийт иргэдийн(2020 оны тооллогоор 1,499,140хүн) 5.6% гсн үг. Энэ хэдийг бүгдийн хассан ч иргэдийн тоо 1.4сая хэвээрээ л бна. Нягтрал огтхон буурахгүй, утаа, бөглөрөл хэвээр л бна.
Би өөрөө сурж бгаа, эдний жишээг хамгийн мэддэг болхоор бичвэл Солонгосд улсын гсэн бүх ИСургуулийг дээхэн үед хотын хэт төвлөрөлийг бууралхын тулд аймаг болгондоо тараан байршуулж Сөүлийн ИС л Сөүлд үлдсэн бдг. Тэглээ гээд ИС-ийн чадвар дээшэлссэн үү? Сөүлийн ИС л улсын их сургууль дундаа дэлхийд цохиж яваа. Хүүхдүүдээ хөдөө бгаа ИС төгсөгхөөр чадваргүй гээд ажилд авдаггүй, авсан ч цалин бага. Энэ асуудал манайд гарахгүй юу? Орон нутагт ажлын байр нэмэгдсэн үү? Хувийн хэвшил гхээсээ үлсын төсвийн төрийн ажилчид л тэр сууринг авч явж бна.
Сөүл хотын нийт иргэд(9,550,227) дунд их дээд сургуулийн оюутныг(560,242) харьцуулсан харьцаа 5.8% болж бна. Манайхтай дүйсэн харьцаа бна.За одоо сургуулийн орчинг харвал хэдэн оюутантай сургууль гдгээсээ шалтгаалан орчны байгууламж үйлчилгээний төрөл өөр болдог. Манай сургууль 12,000 дөнгөж гаргантай, бусад сургууль ихэвчлэн 20,000~35,000 оюутантай бдаг гээд бодхоор Сөүлд бдаг ИС-ийн хажууд оюутны тоо маш цөөн. Үйлчилгээний төрөл маш цөөн тэр нөгөө старбакс(Старбакс гээд бичээд бгаа шалтгаан бол энэ үйлчилгээний газар ЭЗ-ийн эргэлтийн чансааг харуулж бгаа хэмжүүр гх үү дээ), макдоналд нь ч бхгүй, тэр бтугай хувцасны жижиг дэлгүүр ч бхгүй. Тгсэн зам гараад 34,000 оюутантай их сургуулийн хавьд старбакс нь бүр 2, 3 бх жишээний. ИС-аа тойрсон үйлчилгээний бүтэн хэдэн арван гудамжтай. Хэлхийг зорисон зүйл бол ЭЗ-ийн чадавхийг бүтээхийн тулд тодорхой хэмжээний хүн хэрэгтэй бдаг. Нүүлгэх зөв үү л гэж бгаа юм.
피드 구독하기:
글 (Atom)