레이블이 хот төлөвлөлт인 게시물을 표시합니다. 모든 게시물 표시
레이블이 хот төлөвлөлт인 게시물을 표시합니다. 모든 게시물 표시

2022. 4. 26.

Туул голд усан тээвэр хийхээс өмнө судлах хэрэгтэй зүйлс


86 оны Азийн их наадам болохтой холбогдуулан Ханган нэгдсэн төлөвлөгөөг төлөвлөж бүтээн байгуулалт эхлүүлсэн...

Бетоноор хучигдсан хамгаалалтын далан ба ус, бохирдол ба орон сууцан хана зэрэг олон асуудал...

2016.04.17

 Сөүлийг хөндлөн огтолдог Хан мөрөнд хиймэл орчин байгуулж эхлээд 30 дах жилдээ орж байна. Иргэдийн хувцсаа угааж, загасчилдаг байсан эргүүд 1986 оны Азийн их наадам, 1988 оны Олимпийн наадмыг зохион байгуулахтай холбогдуулан Сөүлийг засварлах орчин үеийн цэгцтэй хот болгох шаардлага гарсан байдаг. 

...инженерийн бүтээн байгуулалтын дүнд олон жилийн турш Хан мөрөнөөс ундаалж ирсэн олон арван амьтад очих газаргүй болж, устаж үгүй болж эхэлсэн ба усны чанар муудаж байгалаас заяасан гоо зүйгээ алдсан байна. 

...Хан мөрний нэгдсэн төлөвлөлтийн бүтээн байгуулалтанд засгийн газраас 956 тэрбум вон хөрөнгө оруулсан байна. 


Сөүл хотын эх сурвалжаас харвал энэ бүтээн байгуулалтын өмнө Хан мөрөн усны урсац тогтвортой биш усан эрэг бүтээн байгуулалтгүй байгалаараа шахуу байсан ба их устай борооны дараа ойролцоох нам дор газрууд бүгд усанд авдтаг, гантай жил усгүйдэж нарийн горхи болж ширгэдэг байсан гэжээ. Засгийн газраас Жамшил болон Шингуг гэсэн 2 байршилд усан доорх дам нуруу байршуулж гүнийг нь дор хаяж 2.5м байхаар тохируулан хиймэл усан зам үүсгэх аргаар усны урсацыг жигдрүүлсэн байдаг. Тэр дүнд Хан мөрөн нь байгалаараа урсаж байгаа гол биш 2 талдаа хиймэл далд дам нуруугаар хязгаарлагдсан орон зай болж хувирсан байна. Харин өнөө цагт Хан мөрний өргөн нэгэн жигд хэмжээнд тогтвортой урсдаг болсон. 

Дээрхийн давуу тал нь том хэмжээний завь зорчих боломжтой болсон байна. Хайрган эрэг нь усны савыг хамгаалах бетон ханаар солигдсоноос гадна Хан мөрний эрэг дагасан 694м2 хэмжээтэй газарт олон нийтийн цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан бөгөөд зүлэгт болон олон ашиглалтын спорт талбай зэрэг иргэдэд зориулсан нийгмийн дэд бүтцийг байгуулсан байдаг. Түүнчлэн эрэг дагасан 8 эгнээ хурдны замаас гадна 36км урт Олипмийн гүүр, гол дагасан хурдны зам барих боломж бүрдсэн байна. 


Экологийн тэнцвэр алдагдсан, усны бохирдол зэрэг сөрөг нөлөө 

Олон улсын арга хэмжээний улмаас хурдтай бариж дуусгасан Хан мөрөний нэгдсэн бүтээн байгуулалт нь цэвэр цэмцгэр байдлаараа дэлхийд тэнцсэн боловч нарийн судалгаа дутагдалтай байсан учраас нээх удалгүй сөрөг нөлөөлүүд үүсч эхэлсэн байдаг. Голын урсгалыг хиймлээр тохируулан, гүн нэгэн жигд болсноос загасны төрөл зүйлс эрс устан цөөрч, эрэг алга болсноор шувууд хүртэл очих газаргүй болсон байдаг. Гол дагаж барисан хурдны замын автомашины ачаалал, дуу утаанаас болж орон нутгийн зам дауулсан хуваагдал үүссэн, зэрлэг амьтдын амьдрах орчин алга болсон байна.


Дээрхээс гадна эрэг дагасан байгалийн төрх алдагдаж өндөр орон сууцаар хүрээлэгдсэн бетон ханатай болсон байдаг ба завиар зугаалангаа харах үзэх зүйлсгүй, хиймэл орчин болон хувирсан байна. Урд хэн дуртай нь ирж болдог байсан Хан мөрөн алга болж бетон хучлагтай хиймэл орчин үүссэн нь усны бохирдолд ч нөлөө үзүүлж байна гэж Сөүл хотын их сургуулийн проф.Хан ярилцлагтаа дурджээ. 

Эх сурвалж: https://www.yna.co.kr/view/AKR20160412117200004


Магүг~ Дунжаг, метрогоор 51 мин, усан автобус 62мин... зардал илүү үнэтэйгээс гадна хүртээмж муу учраас мерто автобусыг сонгож үйлчлүүлж байна.

2018.03.30

 Сөүл хотоос усан автобус үйлчилгээний талаар ТЭЗҮ хийсэн алдагдлын хэмжээ ихээс уг үйлчилгээг нэвтрүүлхээ зогсоохоор шийдлээ. 

200 хүний суудалтай энэ автобус нь Сөүл хотын 2015 онд гаргасан Ёыду нэгдсэн боомтын байгуулалттай уялдуулаж төлөвлөсөн төсөл байсан юм. 

  Уг автобус нь 2 үндсэн чиглэлтэй байхаар төлөвлөгдсөн ба үүнд аялал жуучлалын зориулалтаар 16км(34мин), өглөө орой ажилдаа ирж очих зориулалтаар 34км(60мин) байхаар тус тус чиглэл гаргасан байсан боловч эхнээсээ аваад ТЭЗҮ дээр бүдэрлээ. Сөүл хотын судалгааны  нэгдсэн институц 8 сарын турш хийсэн судалгааны дүнд ашиг орлогын харьцаа 0.42(В/С<1 ээс дээш байвал ашигтай гэж тооцно) буюу ашиггүй гэж гарсан. 



  Судалгаагаар усан автобус нь иргэдийн өдөр тутмын хэрэглээ гэхээсээ аялал жуучлалын хэрэглээ өндөр байна. Энгийн хэрэглээнд оруулах тал дээр хэд хэдэн бодит асуудлууд байгаагаас боомтуудын байршил хүртээмжгүйгээс гадна ашиглалтын үнэ болон хүлээлт удаан зэргийг тооцвол бусад нийтийн тээвэр илүүд тавигдаж байна гэжээ. Жишээлбэл Магугаас Дунжаг хүртэл автомашинаар 31мин, метро 51мин зарцуулдаг бол усан автобус нь 62мин зарцуулагддаг. Энэ нь энгийн автобусаар явсанаас(автобус 69мин) 7мин бага зарцуулж байгаа гэсэн үг юм. Гэсэн хэдий ч ашиглалтын төлбөр автобус, метроноос 1500~3000воноор илүү үнэтэй байдаг. 

  Түрүү жил туршилтын байдлаар усан автобус үйлчилгээг нэвтрүүлэхэд жилд нийт 11,678 хүн суусан ба энэ нь өдөрт дунжаар 32 хүн ашигласан гэсэн үг юм. Ашиглалтын алдагдал нийт 700сая вон болсон байна.



Эх сурвалж: https://www.hankyung.com/politics/article/201803305368Y 



2022. 1. 25.

Бид хаана явна?

Зураг нь тавигдсан энэ самбарыг хараад л дотор арзас хийхийн хажуугаар бид нарын юуг мартсан бэ гэдгийг дахин бодуулах шиг болоод сэтгэгдлээ бичив.

2021 оны 10 сард Сөүлд нээгдсэн олон улсын "Сөүлийн Хот Архитектурын Биеннале" -ийн үзэсгэлэнгийн нэг танхимд тавигдсан энэ самбар дээрх асуултууд яг одоогийн бид нарын хариулах асуудлын асуулт юм шиг нүдэнд тусаж сэтгэл хөдөлгөв.
Бүх асуудалд асуултыг зөв тавихад хариулт үргэлж бэлэн байдаг. Аливаа нэг бодолд зарцуулах хугацааг асуулт ба хариулт гэж хувилах тохиолдолд 70 хувь нь асуултаа хайж олоход зарцуулагддаг. Хотын асуудал дэндүү их, олон талт оролцогчтой учраас хувьсагч ихтэй, тодорхойгүй байдаг. Тоо бодоод хариу гаргадаг шиг хэзээ ч 100 хувь үнэн бас худлаа байдаггүй. Бидний хувьд хот төлөвлөлтийг хийсэнгүй, алдагдсан гэх мэтээр хотын асуудлыг муулан яридаг ч гол асуултыг хэзээ ч асууж байгаагүй санагдав.
Өнгөрсөн зууны ихэнх хот төлөвлөлт функцийг чухалчилан төлөвлөгдсөөр ирсэн байдаг. Хотод функц гэдгийг махчилан тайлбарлавал хүний үйлийг кодлон төрөлжүүлж түүнд хэрэгтэй барилга, түүний хэмжээг тооцоолон байршуулхыг хэлнэ. Хүний төрлөх араншин угаас бүх зүйлийг өөрт амар байдлаар кодлон, төрөлжүүлэх хүсэлтэй байдаг. Жишээ нь насны ангиллаар 18аас доош насныхныг хүүхэд, 30 гаранг залуу гэж төлөөлүүлэн дуудаад тэр болгон танихгүй л бол бүгдийг нь тэр үгний доор кодлон тэр бүлгийн хүмүүс тийм байдаг гэж томъёолдог. Төлөвлөлтийн олон аргаас хамгийн амархан нь функц болгон тухайн бүлэгт тохируулан төлөвлөх арга юм. Өнгөрсөнд ч гэлтгүй одоо ч бид ингэж төлөвлөсөөр л байгаа.
Би яагаад функцийг бичих болов гэхээр үзэсгэлэнгийн надад бодогдуулсан мессежтэй холбоотой. Энэ удаагийн үзэсгэлэнгийн гол агуулга нь бид одоо байгаа хот, архитектурыг юуны төлөө хийж байна, юу хамгийн чухал үнэ цэнэтэй болох ирээдүйд тэр зорилго өөрчлөгдөх үү гэдэг үндсэн асуултанд хариулт өгхийг хичээсэн харагдав. Үзэсгэлэнгээс олж авсан хариултаа товчилбол дан ганц функцээр хүний амьдрах орчныг төлөвлөх боломжгүй гэдгийг бид амьдарч буй алхам тутамдаа мэдэрсээр байгааг түүнчлэн хүний бүтээсэн архитектур болон хот өөрөө хүний нийгмийн хадгалах ёстой соёл уламжлал, хүндлэн үлдээх сэргээх ёстой зүйл мөнөөс мөн. Гэвч ирээдүйд бидэнд шаардагдах тэр олон функцийг яаж түүнтэй уялдуулах, хотын жижиг газарт ашигтай багтаах талаар олон шийдлийг хуваалцсан байсан.
Эцэст нь ер нь хүн гэдэг амьтан сэтгэл хөдлөлтэй, гоо зүйн мэдрэмжтэй учраас өдөр тутамд тааварлашгүй олон янзын асуудал түүнийг дагасан хөдөлгөөнүүд үүсч байдаг. Хотод маш олон хүмүүс тус тусын амьдралаар оршино, тэдгээрийн тус бүрийн үйлдэл нь бага багаар нэмэгдэж харилцан үйлчлэл үзүүлснээр асуудлууд нийтлэг болж илэрдэг юм байна. Нэг үйлдэл тааварлашгүй олон сонголтоор гүйцэтгэгдэвч түүний эцсийн үр дүн нь маш энгийн асуултын хариулт байсан гэдгийг доорх самбарын асуултууд сануулах болов уу. Хүнд сайхан амьдрахад тийм их зүйл хэрэгтэй юу? Доорх асуултууд манай хотод тансаглал уу?
2021.11.04 Б.Ариунжаргалан, Сөүл



Адил зайд босоо шугам хэд бна вэ?




ИС нүүлгээд бөглөрөл алга болох уу?

Улаанбаатар 2040 төлөвлөлтийн концепц дээр КОМПАКТ хот гсн үзэл санааг дэвшүүлэн 2040 он хүртэл хэрэгжүүлэх гсн бгаа.
Тгвэл Хүн амын нутагшил суурьшилын төлөвлөгөө, 2050 гээд бас нэг бичиг дээр үндэсний аюулгүй бдалтай холбогдуулан тэнцвэртэй хөгжлийн санааг дэвшүүлсэн бдаг. Улаанбаатарын ЕТ-тэй зөрөх гээд бна уу? би буруу ойлгосон уу? хэлж өгөөрэй~~
Компакт хот гдг үзэл бол хотын төвийг өндрөөр нягтруулж 15 минутын дотор бүх үйлчилгээг авдаг болгоё гсн санаа. Манай компактийн тодорхойлолт нь энэ мөн үү? Тгэхийн тулд ЭЗ-ийн өндөр боломжтой бүтээн бгуулалт шаардлагатай бно. Хүний тоо чухал гсн үг.
Нягтралын сөрөг нөлөөг бид хангалттай харж байгаа учраас алхасая, гхдээ энэ нягтарлаас болоод үүссэн сөрөг нөлөө биш хурдтай хотжилтын үед төлөвлөлтийн алдаатай бдлаас үүссэн үр дагавар. Нягтралын давуу талыг дурдвал ЭЗ-ийн эргэлт, ажлын байр, амьдралын чанар, боловсрол, соёл, үйлчилгээний хүртээмж гэх мэт бгаа. Цаашлаад байгал орчины хамгаалал, хог, энерги г.м бичвэл их.
Тодорхой хэмжээний хүн байж дээрх хөгжлийн суурь бүрддэг. Технологи хөгжөөд хүний тоо нээх шаардахгүй бсон, улс нь өөрөө ЭЗ-ийн чадавхтай болхоор төсвийн ажилтан ихээр ажлуулах боломжтой орны хувьд бол хүнээ тараах нь улсын аюулгүй бдлын хувьд боломжийн сонголт байх боловч манай улс шиг гаалийн шалган нь хүртэл тийм бдалтай(за болилоо гхд ШУТИС-ийн зогсоол нь хүртэл хүнээр удирдуулж нээгддэг..) бүх зүйл хүний хүчээр дамжуулан хийгддэг системийн хуучралтай улсад хүнээ тэр дундаа боловсролын хүчээ тараах нь зөв сонголт уу? Нүүхэд зүгээр нүүхгүй, ажилтан, оюутны байр хэрэг бно. Тэр хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд буцаад нөхөх ашиг бгаа юу? тэр оюутан тэнд үлдэх болов уу?
Одоогийн байдлаар их, дээд сургуулийн нийт оюутны тоо 2021 оны бдлаар 84,420 хүн бгаа нь Улаанбаатарын нийт иргэдийн(2020 оны тооллогоор 1,499,140хүн) 5.6% гсн үг. Энэ хэдийг бүгдийн хассан ч иргэдийн тоо 1.4сая хэвээрээ л бна. Нягтрал огтхон буурахгүй, утаа, бөглөрөл хэвээр л бна.
Би өөрөө сурж бгаа, эдний жишээг хамгийн мэддэг болхоор бичвэл Солонгосд улсын гсэн бүх ИСургуулийг дээхэн үед хотын хэт төвлөрөлийг бууралхын тулд аймаг болгондоо тараан байршуулж Сөүлийн ИС л Сөүлд үлдсэн бдг. Тэглээ гээд ИС-ийн чадвар дээшэлссэн үү? Сөүлийн ИС л улсын их сургууль дундаа дэлхийд цохиж яваа. Хүүхдүүдээ хөдөө бгаа ИС төгсөгхөөр чадваргүй гээд ажилд авдаггүй, авсан ч цалин бага. Энэ асуудал манайд гарахгүй юу? Орон нутагт ажлын байр нэмэгдсэн үү? Хувийн хэвшил гхээсээ үлсын төсвийн төрийн ажилчид л тэр сууринг авч явж бна.
Сөүл хотын нийт иргэд(9,550,227) дунд их дээд сургуулийн оюутныг(560,242) харьцуулсан харьцаа 5.8% болж бна. Манайхтай дүйсэн харьцаа бна.За одоо сургуулийн орчинг харвал хэдэн оюутантай сургууль гдгээсээ шалтгаалан орчны байгууламж үйлчилгээний төрөл өөр болдог. Манай сургууль 12,000 дөнгөж гаргантай, бусад сургууль ихэвчлэн 20,000~35,000 оюутантай бдаг гээд бодхоор Сөүлд бдаг ИС-ийн хажууд оюутны тоо маш цөөн. Үйлчилгээний төрөл маш цөөн тэр нөгөө старбакс(Старбакс гээд бичээд бгаа шалтгаан бол энэ үйлчилгээний газар ЭЗ-ийн эргэлтийн чансааг харуулж бгаа хэмжүүр гх үү дээ), макдоналд нь ч бхгүй, тэр бтугай хувцасны жижиг дэлгүүр ч бхгүй. Тгсэн зам гараад 34,000 оюутантай их сургуулийн хавьд старбакс нь бүр 2, 3 бх жишээний. ИС-аа тойрсон үйлчилгээний бүтэн хэдэн арван гудамжтай. Хэлхийг зорисон зүйл бол ЭЗ-ийн чадавхийг бүтээхийн тулд тодорхой хэмжээний хүн хэрэгтэй бдаг. Нүүлгэх зөв үү л гэж бгаа юм.