- Өдөр тутмын амьдралын орон зайн утга ба гэмшил
Анри Лөфевр (Henry Lefebvre)
“Орчин үеийн хотын өдөр тутмын амьдрал нь үйлдвэрлэлийн логикт захирагдсанаар хүний туршлага жигдэрч, өдөр тутмын амьдралыг илэрхийлэх хэв шинжүүд нь нэгэн хэвийн болж, эцэстээ туршлагууд нь давтагдсан, ижил төстэй зүйл болон хувирдаг. Үүний улмаас өдөр тутмын амьдрал дотор хүн хоорондын харилцааны хөгжилд ухралт бий болж, хүний өөрийн гэсэн өвөрмөц чанар бүдгэрэн алдагддаг” хэмээн тэмдэглэсэн байдаг.
Өөрөөр хэлбэл, механик болон материаллаг үйлдвэрлэлийн аргаар бүтээгдсэн нэгэн хэвийн, зохион байгуулалттай орчин нь бүх хүнд адилхан туршлага, дурсамж өгдөг орон зай болон хувирдаг гэсэн санаа юм. Энэ нь орчин цагийн архитектур ба хотын орон зайн талаарх шүүмжлэл, асуудлыг шийдвэрлэхэд чухал чиглүүлэг болно.
Өдөр тутмын амьдрал нь нэг өдөр, нэг өдрөөр үргэлжлэх энгийн үйл явц мэт боловч тухайн өдрийн дотор ч нийгмийн бүтцийн хэв маяг, хүн төрөлхтний түүхэн дадал, амьдралын арга барил шингэсэн байдаг.
Иймээс өдөр тутмын амьдрал бол янз бүрийн элементүүдийн харилцан нөлөө, зохицлын дунд бүрэлдэн тогтдог нэгдмэл бүтэц юм. Гэсэн ч энэ дунд өрнөх хувь хүний амьдралын хэв шинжүүдийг нэгэн жигд байдал, тогтвортой байдлаар хангаж байдаг суурь зарчим үргэлж үйлчилж байдаг гэсэн санааг Лөфевр онцолдог.
https://share.google/images/q1WZRWqZxvsuSAA5F
- Өдөр тутмын орон зайн хэв шинжийн тухай
Эдгээр асуудал нь сүүлийн үеийн нийгмийн ухаан болон хүн судлалын судалгаанд ч онцлон тэмдэглэгдэх болжээ. 20-р зууны хэвшмэл, нэгэн жигд амьдрах орчин нь хүний өөрийн гэсэн чөлөөт үйл ажиллагааг хязгаарлахаас гадна, нийгмийн бүрэлдэхүүн дотор хувь хүний онцгой чанарыг илэрхийлэх, тодотгох боломжийг зэрэг олгох ёстой гэсэн нийтлэг байр суурь ч бий болсон байна.
댓글 없음:
댓글 쓰기