2022. 9. 21.

"Хан мөрөний өмнө хэсгийн үүсэл" баримтат киноны товчлол (1р хэсэг)


Kang 강(гол, мөрөн) nam (өмнө тал)

Өмнөд Солонгост Кангнам гэх газрын агуулж буй дүр төрх нь чадварлаг хүн ам, Солонгосын бүх мөнгөний тал, орчин цагийн түүх зэрэг болно

50 жилийн өмнө Кангнам нь Сөүлээс гадна байрших НЭРГҮЙ газар байсан.

..... зүгээр л голын өмнө тал(Кан- гол, мөрөн нам- өмнө тал)

Зай талбай өргөн тариан намгархаг талбай байсан ба ногоо, жимс тариалан бүтээгдхүүнээ Сөүлд нийлүүлдэг байсан. Одоогийн Жамшил хэсэг ялам жимс(Mulberries), Апкүжон лийрний мод их ургадагаараа алдартай байжээ.

Голоор хязгаарлагдсан байсан учраас Сөүл хүмүүс хол газар гэж боддог түүнчлэн тэнд амьдардаг иргэд нь завиар ажилдаа явж очдог байсан.

1963 оноос Сөүл газар нутгаа Хан мөрний өмнөх хэсэг рүү тэлснээр одоогийн Сондун-кү(Кангнам, Жамшил, Апкүжон) болон Ёондонпу- кү гэсэн 2 дүүргийг шинээр нэмсэн байна. 1975оноос Кангнам, Куанжин, Ёондонпу дүүрэг болон шинээр газрыг нь 2 байснаас 3 дүүрэгт хуваасан.

1971онд шинэ хотоор хөгжүүлж эхэлсэн. Хан мөрний өмнө талд байсан суурьшил дунд Ёондонпу хамгийн алдартай байсан бөгөөд шалтгаан нь нэгдсэн галт тэргийн вокзал байсантай холбоотой. Тэдгээрийг дагасан үйлдвэр, суурьшлын бүс хүртэл хөгжсөн байсан. Кангнам гэж нэршилээс өмнө хүмүүс голын өмнө талын бүх нутгийг Ёондонпу гэж нэрлэдэг байжээ. Тэр хэмжээнд Кангнам гэж дүүрэг хүмүүсд танил биш мэддэггүй газар байсан.

Тэгвэл яаж Кангнам өнөөгийн төрхөө олов?

Хамгийн энгийн шалтгаан бол хүн амын хэт хурдтай өсөлт юм. 1940 онд Сөүл хот 1сая гаран хүн амтай байсан бол тэр нь өссөөр 1960онд 2сая, 1970онд 5сая, метро тавиад Кангнамд шинэ хот байгуулж дууссан 1988 онд 10 сая болсон бас тэрийгээ дагасна тээврийн асар их ачаалалтай болсон.

Сөүлийн хүн ам ингэж өссөн шалтгаан нь 1960-70оны үеэс иргэд газар тариалан эрхлээд амьдрах боломжгүй болж эхэлсэн. Солонгосын үйлдвэрлэлийн гол салбар тариалан байсан бөгөөд тариалангийн салбарын нэг онцлог бол газар өөрөө хэмжээтэй байгаад бдг хэрнээ хүний тоо нэмэгдлээ гээд бүтээгдхүүний хэмжээ нэмэгдэхгүй нэг түвшинд тогтдог онцлогтой. Тэр тогтсон хэсгээс авхуулаад ажилгүйдэл үүсэж эхэлдэг. Дайны дараа хүн амын тоо эрс өссөн нь тариалангийн салбарын ажлын байр хомсдож хотруу хүмүүс ихээр нүүж ажиллах болсон байна.  

Энэ дунд ихэвчлэн ядуу амьдралтай айлын бага насны охидууд ихээр ирсэн(Хөвгүүд айлын голомт учраас нутагтаа үлддэг). Энэ охидууд үйлдвэр эсвэл заавал баян гэлтгүй айлд айлын үйлчлэгч их хийдэг байсан. Эдгээр хүмүүс хотын уулархаг газар хууль бус суурьшилд амьдарч эхэлсэн. Ямарч хүний амьдрах орчин нөхцөл бүрдээгүй газар амьдардаг байсан. Тэдгээрийг “сар дүүрэг” гэж хочилно.

1960 оны сүүлээр Америкийн ерөнхийлөгч Сөүлд айлчлах явцад нэгэн сэтгүүлч энэ дүүргийн зургийг санаандгүй авсан байж. Тухайн үеийн Америкд сурдаг байсан оюутнууд засгийн газартаа энэ талаар гомдол хүргүүлсэн байна. Агуулга нь: Ийм дүүргийн дүр төрх Амеркид харагдвал хүмүүс бид нарыг юу гэж бодох вэ? Энэ үеэс хотын өнгө төрхөнд анхаарал хандуулан “сар дүүрэг”үүдийг нурааж эхэлсэн байна. Хөгжүүлэх явцад 120,000 хүнийг Сөүлийн ойролцоох газарт нүүлгэсэн боловч майханаас өөр дэд бүтэц, байргүй, хүмүүс амьдрах ямарч нөхцөлгүй байсан учраас том хэмжээний бослого гарсан. Энэ байдлаас үүдэн засгийн газар шинэ суурьшил байгуулах байршил хайж эхэлсэн.

Бас нэг өөр шалтгаан нь улсын аюулгүй байдалтай шууд холбогдсон ба Хойд Солонгосын хилээс маш ойрхон байршилд Солонгосын хүн ам ихээр бөөгнөрч байсан нь дайн дахин эхэлвэл Өмнөд Солонгос сүйрч магадгүй гэсэн айдастай холбогдожээ. Хойд Солонгос нь 1950-60он хүртэл тагнуул явуулах, бослого гаргах зэргийн үйл ажиллагааг хийдэг байсан бол 1960-75оны хооронд Вьетнамын дайн гарч Амеркийн өмнөөс Өмнөд Солонгос цэргүүдээ Вьетнамын дайнд явуулж эхэлсэн ба Хойд Солонгос Хойд Вьетнамд мөн адил цэрэг явуулах гэсэн боловч Солнгосын баруун талд Америкийн цэргийн бааз байгаагаас болон цэрэг явуулах боломжгүй байжээ. Харин Өмнөд Солонгостой жижиг том сөргөөн үүсгэж эхлүүл Өмнөд Солонгосд аюулгүй байдал алдагдан Вьетнамын дайнд цэрэг явуулах боломжгүй болно гэж таамагласанаар асуудал үүсэж эхэлсэн байна. Тэр олон дайралт, үйл явдлуудаас болж Өмнөд Солонгосчууд ихэд түгшсэн. 1950 оны 2 Солонгосын дайн завсарлаад удаагүй байхад дахиад дайн дэгдэнэ гэдэг нь үнхээр тэвчишгүй траума болж Солонгосын нийгэмд үлдсэн байна. Дайны үеэр Хан мөрний өмнө тал руу дайжих үед Хан мөрөн гатлах гүүр нурж завиар гаталж байсан ба дараахан нь Хан мөрөн гатлах зөвшөөрлийн бичиг байж байж гол гаталж байжээ. ГОЛ ГАТЛАХ гэдэг үг өөрөө энэ үеэс маш олон хүнд хүн утгатай болсон байна.

Бас нэг өөр шалтгаан нь газрын үнэ юм. Хан мөрөний хойд хэсэг нь 600 гаран жил хүмүүс суурьшин амьдарч ирсэн хот учраас шинэ хот байгуулах тохиолдолд газрыг худалдан авах хөрөнгө хэрэг болно, түүнчлэн том хэмжээний газар хэрэгтэй болсон зэрэг нь тухайн үед хоосон хямд газар байсан Хан мөрөний өмнө хэсэг сонгогдоход нөлөөлсөн байна. Угаас хоосон талбай учир сургууль, орон сууц, зам зэргийг тавихад маш амархан, түүнчлэн гүүр л тавихад Сөүлтэй ойрхон байршил гэдэг нь давуу тал байж. 1973 онд Хан мөрөний урсгал, ундны усны нөөцийн тулд далан тависан нь ч нөлөөлжээ. 

Эцэст нь хамгийн том шалтгаан бол Засгийн газраас улс төрийн зориулалтаар ашиглах хөрөнгө үүсгэхэд энэ газар маш ашигтай болсон. Угаас ЗГ хот байгуулалтын төлөвлөгөөг гаргадаг учраас хямд газрыг их хэмжээгээр худалдан авч дэд бүтэцжүүлээд хувийн хэвшилд зархад тэр дундаас гарах мөнгөний хэмжээ нь маш боломжийн сонгуулийн хөрөнгө болсон байна. 1971 онд 2 намын өрсөлдөгчид ширүүн өрсөлдөөнтэй хүч тэнцүү байсан нь сонгуулийн хөрөнгө ихээр шаардагдсан нэг хүчин зүйл болсон. Тухайн үеийн Сөүл хотын удирдлага байсан төрийн албан хаагч хот хөгжүүлэх нэрийдлээр Хан мөрний өмнө хэсэгт их хэмжээний (99га) талбайг хямд үнээр худалдан авч эргүүлж зархад 2 тэрбум воны цэвэр ашиг гарсан ба энэ мөнгийг эрх баригч намаас сонгуульд ашиглах нэрийдлээр авсан гэдэг баримт үлдсэн байдаг.