Цирк одоо хувь хүний өмч юм. Тиймээс тэр хувь хүн тэрийг яах нь тэр хүний шийдвэр, ёс зүйтэй хамаатай хувь хүний асуудал.
Гэхдээ энэ барилга нь манай хотын хувьд хамгийн хамгийнд оруулан тооцож болох чухал барилга, бэлэг тэмдэг яахын аргагүй мөн. Нурааж үл болно!!! Бас монгол цирк ч мөн адил манай улсыг төлөөлж байгаа чухал соёл урлагын салбар мөн.
Нэг үгээр анхнаасаа бид буруу барилгаа хувьчилсан. Өөр арга байхгүй бол анхнаасаа маш хатуу нөхцөл тавьж хувьчлах ёстой байв. Энэ барилгыг авснынхаа оронд циркийн зориулалтаар л ашигла эсвэл циркчдэд зориулж өөр барилга барьж өг г.м
Миний хувьд нураахгүй, засаж байгаад нь баяртай бна, гэхдээ энэ барилгад ямар төрлийн хэр их засвар өөрчлөлтийг оруулах вэ гэдэг зургийг нийтэд ил тавих хэрэгтэй бас саналыг сонсох хэрэгтэй гэсэн бодолтой бгаа. Шалтгаан нь ЦИРК нь хэдий хувийн өмч ч гэсэн дээр хэлсэнчлэн бидний хотын хувьд маш чухал түүхэн өв учир олонд тэрийг мэдэх эрх бий!
Энэ явдлаар олж авах сургамж нь хотын түүхэн өвийн талаар дүрмээ нарийсгах, тодорхой болгох, хэрэгжилт дээр хяналт тавих, ядаж ашиглалтын зардал мэтийн хөрөнгө оруулах шаардлага байна. Түүнчлэн аялал жуучлал, соёлын өвийн талаарх хотын төлөвлөлт хийх хэрэгтэй.
Бас цирк шиг чухал Монголоо төлөөлдөг соёл урлагын салбарт анхаарал хандуулах хөгжүүлэхэд төрийн оролцоо зайлшгүй шаардлагатай, үүрэгтэй. Тэрнээс тэр барилгыг өмчилж авсан хувь хүн биш! Тэгэхээр анхнаасаа л буруу барилгаа хувьчилсан. Төрийн өмчийн барилгуудыг хувьчлахдаа барилга нь соёлын өв эсэх, ашиглаж байгаа хүмүүсийн төрөл байдал зэргийг харгалзан авч үзэх хэрэгтэй байна. Тийм жишээнүүд давтагдсаар тэрнээс үүдсэн олон олон төрөл зүйлийн салбарууд уналтад орсон бас УСТСАН.