МАЭ сонгууль гэж олон юм ярисан, нөгөө талаас их сургуульд багшилж байгаа залуу хүний хувьд 3 дах хэсэгт хариулмаар санагдав.
Манайхаар бол ИС ч бай арван жил ч бай багш нарыг нийтэд нь багш гэж дууддаг. Үнэндээ ИС багшийг профессор гэх нь зөв. Нийгмийн өөрчлөлт боловсролын салбараас эхлэх хэрэгтэй гэдгийг хэн бүр мэдэж бгаа. Одоогийн бидний байгаа бодит төрхийн толь энэ хүний бичсэн 3 дах хэсэгт ямар нэг шүүлтүүргүйгээр шингэн бичигдсэн нь тодорохой.
Тэгвэл дээрх бичвэрт хариулахын тулд ИС гэж ямар газрыг хэлэх вэ гэдэг асуултаас эхлэх хэрэгтэй болж байна. Үүнд Александр Хумбольдт(Alexander Humboldt) профессорийн хариулт байдаг. Түүний тодорхойлсноор их сургууль профессор, оюутан гэсэн 2 үндсэн хэсгээс бүтэх ба бүх эрх мэдэл энэ 2 хүчинд ижил хуваагдах ёстой. ИС нь ардчилсан утопи орчныг бүрдүүлсэн идеал жижиг ертөнц байх ёстой бөгөөд оюутнууд энэ жижиг нийгэмд ардчилсан чөлөөт эрх тэгш байдлыг суралцан нийгэмд тэр үзлийг түгээх үүрэгтэй гэж тодорхойлсон байдаг.
Энэ үзэл нь 1968 оны хувьсгалаар(May68) дамжин Германы ИСд бодлогын шинчлэлт хийхдээ ИС-ийг дараах 3 шинжийг агуулсан байх хэрэгтэй гэж үзсэн. Үүнд 1) Ардчилсан системийг бүрдүүлсэн байх 2) Эрх мэдлийг сөрөн шүүмжлэх төв байх 3)Нийгмийн ёс зүйг хэрэгжүүлэн биелүүлэх. Өнөөдөр дээрх бүх 3 зүйлээр өөрийгөө өмөөрөх боломжтой боловч 2-р зүйлийг нарвийчлан тайлбарлах нь зөв болов уу гэж бодлоо.
Эрх мэдэл гэдэг нь ямар нэг хүч болон баялагийг төлөөлж буй эрх ашиг гэсэн онцгой шинж чанартай байдаг. Харин их сургууль бол эрх мэдлийг шүүмжлэх үүрэгтэй төвийн үүрэг гүйцэтгэдэг. Их сургууль бол үндсэндээ үнэнийг эрэлхийлэх газар бөгөөд ҮНЭН бол олон нийтийн нэгдсэн шинж чанар юм. Их сургуулийн англи нэр болох university гэдэг нь universality гэдэг үгээс гаралтай ба утгачилбал нийтийн заншил, нийтийн нэгдсэн шинж чанар(болор толь) гэх үгээр манай хэлэнд бууж байна. Эрх мэдлийн онцлог болон их сургуулийн гол зорилго хоорондоо тэрсэлдэх нь зүйн ёс бөгөөд профессор гэдэг үгний англи нэр болох pro(урд тал) fess(хэлэх) or нь "нүүрэн дээр нь хэлэх" гэсэн үгнээс гаралтай ба гадны ИС-д профессоруудыг эрх мэдлийн дайралтаас нийгмээрээ хамгаалахын тулд tenure(албан тушаалаас нь халах боломжгүй) бодлогыг хэрэгжүүлдэг байна.
Эцэст нь би бээр 1-т нийгмийн үнэнийг элэрхийлэх, ёс зүйг хэрэгжүүлэх зорилготой газар ажилладаг хүн 2-т миний мэргэжлийн салбар(архитектур, хот төлөвлөлт) тул энд дуу хоолой хүргэх, нөлөөлөл үзүүлэх нь зүйн хэрэг гэж бодож байна. Дээрх хүний тодорхойлсон багш хүний сурган хүмүүжүүлэх гэдэг агуулгийг дэндүү тачир нимгэнээр ойлгосон байдал болон багш хүний хүмүүжүүлэх ажлын нэг хэсэг болсон нөлөөллийн ажлыг тархи угаах зэргийн хэллэгээр бичсэн нь энэ бичвэрийг бичихэд нөлөөлсөн гол шалтгаан ба нийгэм дэх энэ андуурлыг залруулахыг хүслээ.
댓글 없음:
댓글 쓰기