Орон зай хэрхэн орон зай болох вэ?
Орон зай нь зааглах элементүүдээр дамжуулан зааглагдан ангилагдаж ОРОН ЗАЙ болдог. Зааглах элементүүд нь биет болон биет бус (сэтгэл зүйн) зааглах элемент гэж ангилагдана.
Биет зааглах элементүүдэд хана/ тааз/ цонх/ шал орох ба биет бус зааглах элементэд гэрэл сүүдэр/ хөдөлгөөн/ харагдац/ өнгө болон материал зэрэг багтана.
Биет зааглах элемент
хана | орон зайг хязгаарлан хүрээлдэг хамгийн хүчирхэг хэрэгсэл. Харагдацийг удирдан чиглүүлэх, хаах зэрэгт ашиглагдана.
тааз | дотор орон зайн харилцааны хэмжээг тохируулж орон зайн урсгалыг шийддэг.
цонх | орон зайг өндрийг шийддэг хөндлөн элемент бөгөөд харагдах байдал нь хананаас сул ч ажиглагчид аюулгүй байдлыг өгнө.
шал | биет орон зайн суурь элемент, харагдах байдал нь ажиглагчид аюулгүй байдлыг өгнө.
Биет бус зааглах элемент
гэрэл сүүдэр | гэрлийн болон сүүдрийн чиглэлээс шалтгаалан сэтгэл зүйн хувьд дэс дараалал үүсгэдэг. (Толь ашиглан сэтгэл зүйд нөлөөллийг төрүүлж болно)
хөдөлгөөн | хөдөлгөөний хугаралыг ашиглан орон зайн хэмжээний ойлголтын өөрчлөлтийг гаргаж болно.
харагдац | харагдацын өөрчлөлтийг хөдөлгөөний өөрчлөлттэй хамт ашиглан нэвтрэх хүртээмжийг хянах, өндөр намаас шалтгаалсан босоо хэм дэх харагдацын ялгаагаар дэс дарааллыг тогтоодог.
өнгө болон материал | өнгийг онцолсноор орон зайн олон талт байдлыг дэмжих, материалын өөрчлөлтөөр орон зай тус бүрийн онцлогийг бий болгох боломжтой.
Архитектурын уг хэлбэр хаанаас үүссэн тухай сурвалжийг хайвал орон зайн шинжийн талаар тодорхойлолт хэрэгтэй. Орон зай нь зааглах элементүүдээр дамжуулан тодорхойлогдоно.
Орон зайн шинж чанарыг шийддэг тодруулбал, орон зайг бүтээх аргууд дундаас хамгийн суурь элемент нь ШАЛ(floor- ёроол, хөрс) юм. Шалгүйгээр орон зай үүсдэггүй бөгөөд үүнээс шал нь орон зайг ангилах хамгийн доод түвшиний шатлал юм. Орон зайн бүрдэл нь эндээс эхлэх ба архитектур мөн эндээс эхлэнэ.
Байгалийн шал(хөрс)-ийн доорх зураг дээрх (а) өнгөн тал (б) масс 2 хэсгээс бүтэх ба энэ бүхлүүд нь нэг бол овоорсон нэг бол хонхойсон гадаргатай байна.
Барилгын шал
a. The attached floor (наалдсан шал)
Уг шал нь газрын гадарга болон бат бөх суурийн мэдрэмжийг дамжуулна. бат бөх хөдлөшгүй ямар нэг зүйл. Үүнд дотор ба гадна талын холбоос нь нэг төвтэй бат бөх төвийг барисан байх ба дотор ба гадна ижил талаар ялгаатай талыг үгүйсгэн холбож нэгтгэнэ. Жишээ нь: Fallingwater F.L.Wright
b. The detached floor (ангид шал)
ангид шал нь хөрс ба хүний ашиглах шал хооронд хуваагдаж биет өргөгдөн хөөрсөн мэт мэдрэмжийг өгнө. Холоос хархад барилга хөнгөн мэт мэдрэмжтэй. Жишээ нь: Edith Farnsworth House, Villa Savoye
c. The open floor (нээлттэй шал)
Нээлттэй шат нь нэвт, ойлт, дусгал, үелэх мэтийн 4 төрлийн онцлогтой. Энэ хэлбэр нь харагдах онцлогоос ихэд шалтгаална. Түүнчлэн дотор ба гадна орон зайг ажиглавал орон зайг томруулсан мэдрэмж өгдөг.
d. The sunken floor (хонхойн орсон шал)
Энэ хэлбэр нь нээлттэй шалнаас өөр, нэгэн түвшинд байх шалны тухай биш. Таталзлын хуулийг дагасан хөдөлгөөний концепцийг давхар агуулах ба биет үзэгдэлтэй шууд нүүр тулна. Жишээ нь: Дугуй театрийн дотор, Piazza del Campo
e. The rising floor (өргөгдсөн шал)
Уг шал нь дээш овойсон хэлбэртэйг хэлэх ба уг хэлбэрийг хөндлөн туулж орой дээр гарах үед бид доороос дээш чигэлсэн хүчийг мэдрэх боломжтой.
Эх сурвалж: Thomas Thiis Evensen
댓글 없음:
댓글 쓰기