86 оны Азийн их наадам болохтой холбогдуулан Ханган нэгдсэн төлөвлөгөөг төлөвлөж бүтээн байгуулалт эхлүүлсэн...
Бетоноор хучигдсан хамгаалалтын далан ба ус, бохирдол ба орон сууцан хана зэрэг олон асуудал...
2016.04.17
Сөүлийг хөндлөн огтолдог Хан мөрөнд хиймэл орчин байгуулж эхлээд 30 дах жилдээ орж байна. Иргэдийн хувцсаа угааж, загасчилдаг байсан эргүүд 1986 оны Азийн их наадам, 1988 оны Олимпийн наадмыг зохион байгуулахтай холбогдуулан Сөүлийг засварлах орчин үеийн цэгцтэй хот болгох шаардлага гарсан байдаг.
...инженерийн бүтээн байгуулалтын дүнд олон жилийн турш Хан мөрөнөөс ундаалж ирсэн олон арван амьтад очих газаргүй болж, устаж үгүй болж эхэлсэн ба усны чанар муудаж байгалаас заяасан гоо зүйгээ алдсан байна.
...Хан мөрний нэгдсэн төлөвлөлтийн бүтээн байгуулалтанд засгийн газраас 956 тэрбум вон хөрөнгө оруулсан байна.
Экологийн тэнцвэр алдагдсан, усны бохирдол зэрэг сөрөг нөлөө
Олон улсын арга хэмжээний улмаас хурдтай бариж дуусгасан Хан мөрөний нэгдсэн бүтээн байгуулалт нь цэвэр цэмцгэр байдлаараа дэлхийд тэнцсэн боловч нарийн судалгаа дутагдалтай байсан учраас нээх удалгүй сөрөг нөлөөлүүд үүсч эхэлсэн байдаг. Голын урсгалыг хиймлээр тохируулан, гүн нэгэн жигд болсноос загасны төрөл зүйлс эрс устан цөөрч, эрэг алга болсноор шувууд хүртэл очих газаргүй болсон байдаг. Гол дагаж барисан хурдны замын автомашины ачаалал, дуу утаанаас болж орон нутгийн зам дауулсан хуваагдал үүссэн, зэрлэг амьтдын амьдрах орчин алга болсон байна.
Дээрхээс гадна эрэг дагасан байгалийн төрх алдагдаж өндөр орон сууцаар хүрээлэгдсэн бетон ханатай болсон байдаг ба завиар зугаалангаа харах үзэх зүйлсгүй, хиймэл орчин болон хувирсан байна. Урд хэн дуртай нь ирж болдог байсан Хан мөрөн алга болж бетон хучлагтай хиймэл орчин үүссэн нь усны бохирдолд ч нөлөө үзүүлж байна гэж Сөүл хотын их сургуулийн проф.Хан ярилцлагтаа дурджээ.
Эх сурвалж: https://www.yna.co.kr/view/AKR20160412117200004
Магүг~ Дунжаг, метрогоор 51 мин, усан автобус 62мин... зардал илүү үнэтэйгээс гадна хүртээмж муу учраас мерто автобусыг сонгож үйлчлүүлж байна.
2018.03.30
Сөүл хотоос усан автобус үйлчилгээний талаар ТЭЗҮ хийсэн алдагдлын хэмжээ ихээс уг үйлчилгээг нэвтрүүлхээ зогсоохоор шийдлээ.
200 хүний суудалтай энэ автобус нь Сөүл хотын 2015 онд гаргасан Ёыду нэгдсэн боомтын байгуулалттай уялдуулаж төлөвлөсөн төсөл байсан юм.
Уг автобус нь 2 үндсэн чиглэлтэй байхаар төлөвлөгдсөн ба үүнд аялал жуучлалын зориулалтаар 16км(34мин), өглөө орой ажилдаа ирж очих зориулалтаар 34км(60мин) байхаар тус тус чиглэл гаргасан байсан боловч эхнээсээ аваад ТЭЗҮ дээр бүдэрлээ. Сөүл хотын судалгааны нэгдсэн институц 8 сарын турш хийсэн судалгааны дүнд ашиг орлогын харьцаа 0.42(В/С<1 ээс дээш байвал ашигтай гэж тооцно) буюу ашиггүй гэж гарсан.
Судалгаагаар усан автобус нь иргэдийн өдөр тутмын хэрэглээ гэхээсээ аялал жуучлалын хэрэглээ өндөр байна. Энгийн хэрэглээнд оруулах тал дээр хэд хэдэн бодит асуудлууд байгаагаас боомтуудын байршил хүртээмжгүйгээс гадна ашиглалтын үнэ болон хүлээлт удаан зэргийг тооцвол бусад нийтийн тээвэр илүүд тавигдаж байна гэжээ. Жишээлбэл Магугаас Дунжаг хүртэл автомашинаар 31мин, метро 51мин зарцуулдаг бол усан автобус нь 62мин зарцуулагддаг. Энэ нь энгийн автобусаар явсанаас(автобус 69мин) 7мин бага зарцуулж байгаа гэсэн үг юм. Гэсэн хэдий ч ашиглалтын төлбөр автобус, метроноос 1500~3000воноор илүү үнэтэй байдаг.
Түрүү жил туршилтын байдлаар усан автобус үйлчилгээг нэвтрүүлэхэд жилд нийт 11,678 хүн суусан ба энэ нь өдөрт дунжаар 32 хүн ашигласан гэсэн үг юм. Ашиглалтын алдагдал нийт 700сая вон болсон байна.
Эх сурвалж: https://www.hankyung.com/politics/article/201803305368Y
댓글 없음:
댓글 쓰기