2022. 10. 19.

ИС-ийн багш нар ТАРХИ угаах нь зөв үү?!

МАЭ сонгууль гэж олон юм ярисан, нөгөө талаас их сургуульд багшилж байгаа залуу хүний хувьд 3 дах хэсэгт хариулмаар санагдав.



Манайхаар бол ИС ч бай арван жил ч бай багш нарыг нийтэд нь багш гэж дууддаг. Үнэндээ ИС багшийг профессор гэх нь зөв. Нийгмийн өөрчлөлт боловсролын салбараас эхлэх хэрэгтэй гэдгийг хэн бүр мэдэж бгаа. Одоогийн бидний байгаа бодит төрхийн толь энэ хүний бичсэн 3 дах хэсэгт ямар нэг шүүлтүүргүйгээр шингэн бичигдсэн нь тодорохой. 
Тэгвэл дээрх бичвэрт хариулахын тулд ИС гэж ямар газрыг хэлэх вэ гэдэг асуултаас эхлэх хэрэгтэй болж байна. Үүнд Александр Хумбольдт(Alexander Humboldt) профессорийн хариулт байдаг. Түүний тодорхойлсноор их сургууль профессор, оюутан гэсэн 2 үндсэн хэсгээс бүтэх ба бүх эрх мэдэл энэ 2 хүчинд ижил хуваагдах ёстой. ИС нь ардчилсан утопи орчныг бүрдүүлсэн идеал жижиг ертөнц байх ёстой бөгөөд оюутнууд энэ жижиг нийгэмд ардчилсан чөлөөт эрх тэгш байдлыг суралцан нийгэмд тэр үзлийг түгээх үүрэгтэй гэж тодорхойлсон байдаг.
Энэ үзэл нь 1968 оны хувьсгалаар(May68) дамжин Германы ИСд бодлогын шинчлэлт хийхдээ ИС-ийг дараах 3 шинжийг агуулсан байх хэрэгтэй гэж үзсэн. Үүнд 1) Ардчилсан системийг бүрдүүлсэн байх 2) Эрх мэдлийг сөрөн шүүмжлэх төв байх 3)Нийгмийн ёс зүйг хэрэгжүүлэн биелүүлэх. Өнөөдөр дээрх бүх 3 зүйлээр өөрийгөө өмөөрөх боломжтой боловч 2-р зүйлийг нарвийчлан тайлбарлах нь зөв болов уу гэж бодлоо. 
Эрх мэдэл гэдэг нь ямар нэг хүч болон баялагийг төлөөлж буй эрх ашиг гэсэн онцгой шинж чанартай байдаг. Харин их сургууль бол эрх мэдлийг шүүмжлэх үүрэгтэй төвийн үүрэг гүйцэтгэдэг. Их сургууль бол үндсэндээ үнэнийг эрэлхийлэх газар бөгөөд ҮНЭН бол олон нийтийн нэгдсэн шинж чанар юм. Их сургуулийн англи нэр болох university гэдэг нь universality гэдэг үгээс гаралтай ба утгачилбал нийтийн заншил, нийтийн нэгдсэн шинж чанар(болор толь) гэх үгээр манай хэлэнд бууж байна. Эрх мэдлийн онцлог болон их сургуулийн гол зорилго хоорондоо тэрсэлдэх нь зүйн ёс бөгөөд  профессор гэдэг үгний англи нэр болох pro(урд тал) fess(хэлэх) or нь "нүүрэн дээр нь хэлэх" гэсэн үгнээс гаралтай ба гадны ИС-д профессоруудыг эрх мэдлийн дайралтаас нийгмээрээ хамгаалахын тулд tenure(албан тушаалаас нь халах боломжгүй) бодлогыг хэрэгжүүлдэг байна. 
Эцэст нь би бээр 1-т нийгмийн үнэнийг элэрхийлэх, ёс зүйг хэрэгжүүлэх зорилготой газар ажилладаг хүн 2-т миний мэргэжлийн салбар(архитектур, хот төлөвлөлт) тул энд дуу хоолой хүргэх, нөлөөлөл үзүүлэх нь зүйн хэрэг гэж бодож байна. Дээрх хүний тодорхойлсон багш хүний сурган хүмүүжүүлэх гэдэг агуулгийг дэндүү тачир нимгэнээр ойлгосон байдал болон багш хүний хүмүүжүүлэх ажлын нэг хэсэг болсон нөлөөллийн ажлыг тархи угаах зэргийн хэллэгээр бичсэн нь энэ бичвэрийг бичихэд нөлөөлсөн гол шалтгаан ба нийгэм дэх энэ андуурлыг залруулахыг хүслээ.

2022. 9. 21.

"Хан мөрөний өмнө хэсгийн үүсэл" баримтат киноны товчлол (1р хэсэг)


Kang 강(гол, мөрөн) nam (өмнө тал)

Өмнөд Солонгост Кангнам гэх газрын агуулж буй дүр төрх нь чадварлаг хүн ам, Солонгосын бүх мөнгөний тал, орчин цагийн түүх зэрэг болно

50 жилийн өмнө Кангнам нь Сөүлээс гадна байрших НЭРГҮЙ газар байсан.

..... зүгээр л голын өмнө тал(Кан- гол, мөрөн нам- өмнө тал)

Зай талбай өргөн тариан намгархаг талбай байсан ба ногоо, жимс тариалан бүтээгдхүүнээ Сөүлд нийлүүлдэг байсан. Одоогийн Жамшил хэсэг ялам жимс(Mulberries), Апкүжон лийрний мод их ургадагаараа алдартай байжээ.

Голоор хязгаарлагдсан байсан учраас Сөүл хүмүүс хол газар гэж боддог түүнчлэн тэнд амьдардаг иргэд нь завиар ажилдаа явж очдог байсан.

1963 оноос Сөүл газар нутгаа Хан мөрний өмнөх хэсэг рүү тэлснээр одоогийн Сондун-кү(Кангнам, Жамшил, Апкүжон) болон Ёондонпу- кү гэсэн 2 дүүргийг шинээр нэмсэн байна. 1975оноос Кангнам, Куанжин, Ёондонпу дүүрэг болон шинээр газрыг нь 2 байснаас 3 дүүрэгт хуваасан.

1971онд шинэ хотоор хөгжүүлж эхэлсэн. Хан мөрний өмнө талд байсан суурьшил дунд Ёондонпу хамгийн алдартай байсан бөгөөд шалтгаан нь нэгдсэн галт тэргийн вокзал байсантай холбоотой. Тэдгээрийг дагасан үйлдвэр, суурьшлын бүс хүртэл хөгжсөн байсан. Кангнам гэж нэршилээс өмнө хүмүүс голын өмнө талын бүх нутгийг Ёондонпу гэж нэрлэдэг байжээ. Тэр хэмжээнд Кангнам гэж дүүрэг хүмүүсд танил биш мэддэггүй газар байсан.

Тэгвэл яаж Кангнам өнөөгийн төрхөө олов?

Хамгийн энгийн шалтгаан бол хүн амын хэт хурдтай өсөлт юм. 1940 онд Сөүл хот 1сая гаран хүн амтай байсан бол тэр нь өссөөр 1960онд 2сая, 1970онд 5сая, метро тавиад Кангнамд шинэ хот байгуулж дууссан 1988 онд 10 сая болсон бас тэрийгээ дагасна тээврийн асар их ачаалалтай болсон.

Сөүлийн хүн ам ингэж өссөн шалтгаан нь 1960-70оны үеэс иргэд газар тариалан эрхлээд амьдрах боломжгүй болж эхэлсэн. Солонгосын үйлдвэрлэлийн гол салбар тариалан байсан бөгөөд тариалангийн салбарын нэг онцлог бол газар өөрөө хэмжээтэй байгаад бдг хэрнээ хүний тоо нэмэгдлээ гээд бүтээгдхүүний хэмжээ нэмэгдэхгүй нэг түвшинд тогтдог онцлогтой. Тэр тогтсон хэсгээс авхуулаад ажилгүйдэл үүсэж эхэлдэг. Дайны дараа хүн амын тоо эрс өссөн нь тариалангийн салбарын ажлын байр хомсдож хотруу хүмүүс ихээр нүүж ажиллах болсон байна.  

Энэ дунд ихэвчлэн ядуу амьдралтай айлын бага насны охидууд ихээр ирсэн(Хөвгүүд айлын голомт учраас нутагтаа үлддэг). Энэ охидууд үйлдвэр эсвэл заавал баян гэлтгүй айлд айлын үйлчлэгч их хийдэг байсан. Эдгээр хүмүүс хотын уулархаг газар хууль бус суурьшилд амьдарч эхэлсэн. Ямарч хүний амьдрах орчин нөхцөл бүрдээгүй газар амьдардаг байсан. Тэдгээрийг “сар дүүрэг” гэж хочилно.

1960 оны сүүлээр Америкийн ерөнхийлөгч Сөүлд айлчлах явцад нэгэн сэтгүүлч энэ дүүргийн зургийг санаандгүй авсан байж. Тухайн үеийн Америкд сурдаг байсан оюутнууд засгийн газартаа энэ талаар гомдол хүргүүлсэн байна. Агуулга нь: Ийм дүүргийн дүр төрх Амеркид харагдвал хүмүүс бид нарыг юу гэж бодох вэ? Энэ үеэс хотын өнгө төрхөнд анхаарал хандуулан “сар дүүрэг”үүдийг нурааж эхэлсэн байна. Хөгжүүлэх явцад 120,000 хүнийг Сөүлийн ойролцоох газарт нүүлгэсэн боловч майханаас өөр дэд бүтэц, байргүй, хүмүүс амьдрах ямарч нөхцөлгүй байсан учраас том хэмжээний бослого гарсан. Энэ байдлаас үүдэн засгийн газар шинэ суурьшил байгуулах байршил хайж эхэлсэн.

Бас нэг өөр шалтгаан нь улсын аюулгүй байдалтай шууд холбогдсон ба Хойд Солонгосын хилээс маш ойрхон байршилд Солонгосын хүн ам ихээр бөөгнөрч байсан нь дайн дахин эхэлвэл Өмнөд Солонгос сүйрч магадгүй гэсэн айдастай холбогдожээ. Хойд Солонгос нь 1950-60он хүртэл тагнуул явуулах, бослого гаргах зэргийн үйл ажиллагааг хийдэг байсан бол 1960-75оны хооронд Вьетнамын дайн гарч Амеркийн өмнөөс Өмнөд Солонгос цэргүүдээ Вьетнамын дайнд явуулж эхэлсэн ба Хойд Солонгос Хойд Вьетнамд мөн адил цэрэг явуулах гэсэн боловч Солнгосын баруун талд Америкийн цэргийн бааз байгаагаас болон цэрэг явуулах боломжгүй байжээ. Харин Өмнөд Солонгостой жижиг том сөргөөн үүсгэж эхлүүл Өмнөд Солонгосд аюулгүй байдал алдагдан Вьетнамын дайнд цэрэг явуулах боломжгүй болно гэж таамагласанаар асуудал үүсэж эхэлсэн байна. Тэр олон дайралт, үйл явдлуудаас болж Өмнөд Солонгосчууд ихэд түгшсэн. 1950 оны 2 Солонгосын дайн завсарлаад удаагүй байхад дахиад дайн дэгдэнэ гэдэг нь үнхээр тэвчишгүй траума болж Солонгосын нийгэмд үлдсэн байна. Дайны үеэр Хан мөрний өмнө тал руу дайжих үед Хан мөрөн гатлах гүүр нурж завиар гаталж байсан ба дараахан нь Хан мөрөн гатлах зөвшөөрлийн бичиг байж байж гол гаталж байжээ. ГОЛ ГАТЛАХ гэдэг үг өөрөө энэ үеэс маш олон хүнд хүн утгатай болсон байна.

Бас нэг өөр шалтгаан нь газрын үнэ юм. Хан мөрөний хойд хэсэг нь 600 гаран жил хүмүүс суурьшин амьдарч ирсэн хот учраас шинэ хот байгуулах тохиолдолд газрыг худалдан авах хөрөнгө хэрэг болно, түүнчлэн том хэмжээний газар хэрэгтэй болсон зэрэг нь тухайн үед хоосон хямд газар байсан Хан мөрөний өмнө хэсэг сонгогдоход нөлөөлсөн байна. Угаас хоосон талбай учир сургууль, орон сууц, зам зэргийг тавихад маш амархан, түүнчлэн гүүр л тавихад Сөүлтэй ойрхон байршил гэдэг нь давуу тал байж. 1973 онд Хан мөрөний урсгал, ундны усны нөөцийн тулд далан тависан нь ч нөлөөлжээ. 

Эцэст нь хамгийн том шалтгаан бол Засгийн газраас улс төрийн зориулалтаар ашиглах хөрөнгө үүсгэхэд энэ газар маш ашигтай болсон. Угаас ЗГ хот байгуулалтын төлөвлөгөөг гаргадаг учраас хямд газрыг их хэмжээгээр худалдан авч дэд бүтэцжүүлээд хувийн хэвшилд зархад тэр дундаас гарах мөнгөний хэмжээ нь маш боломжийн сонгуулийн хөрөнгө болсон байна. 1971 онд 2 намын өрсөлдөгчид ширүүн өрсөлдөөнтэй хүч тэнцүү байсан нь сонгуулийн хөрөнгө ихээр шаардагдсан нэг хүчин зүйл болсон. Тухайн үеийн Сөүл хотын удирдлага байсан төрийн албан хаагч хот хөгжүүлэх нэрийдлээр Хан мөрний өмнө хэсэгт их хэмжээний (99га) талбайг хямд үнээр худалдан авч эргүүлж зархад 2 тэрбум воны цэвэр ашиг гарсан ба энэ мөнгийг эрх баригч намаас сонгуульд ашиглах нэрийдлээр авсан гэдэг баримт үлдсэн байдаг.

2022. 5. 2.

Газар доорх хот байгуулалт 1- Зам тээвэр

Яагаад газар доорх хотыг? 

Дэлхий даяар хүн амын өсөлт хурдсан хотжилт нэмэгдэж байгаатай холбогдуулан хотын газрыг өндөр ашигтай ашиглах аргыг хайж байгаа ба түүний нэг нь газар доорх орон зайг хөгжүүлэх арга болж байна. 

- газрын зоорин орон зайн тогтмол температур, чийгшил, газар хөдлөлтөд тэвчээртэй байдал, хаалттай байдал, тусгаарлалт сайтай зэргийн онцлогийг ашиглан барилга байгууламжийн бүтээн байгуулалт эсвэл авто замын бөглөрөл мэтийн газрын гадарх орон зайг газрын зооринд тараан байршуулах боломжтой

- түүнчлэн зоорин орон зайн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх технологи болон хуучирсан байгууламжуудын тогтвортой байдал зэргийг хангах технологийг хөгжүүлэх нь чухал болж байна 

Зоорин орон зайн ашиглалтын зорилго болон аргаас шалтгаалан зоорин давхрын зам тээвэр, зоорин давхрын амьдрах орон зайн технологи, том хэмжээний зоорь агуулах, зоорин байгууламжийн аюулгүй байдал, ашиглалтын менежментийн технологийг судлан хөгжүүлэх шаардлагатай болж байна. 

-Замын түгжрэлийг бууруулах, газар дээр тав тухтай орон зайг бий болгох зорилгоор хотын төвийн хэсгийн автозамын хөдөлгөөнийг зоорин давхарт байгуулж, одоо байгаа барилга байгууламжид нөлөөлөх нөлөөллийг багасгахын тулд дрон/ICT/hyperloop зэрэг шинэ технологиудыг барилгын технологитой хослуулсан технологийг боловсруулж байна. 

-Зэргэлдээх барилгууд харилцан эсвэл газар дээрх явган замын системийг газар доор холбон гурван хэмжээст сүлжээг газар доорх хотоор төлөвлөх, тэгснээр газрын ил давхрага дах хотын орон зайг архитектурын зураглалын аргаар эдийн засгийн эрчимтэй цэг, соёл амралтын орон зай болгон төлөвлөн ашиглах  

- Тогтмол температур, чийгшил, газар хөдлөлтөд тэсвэртэй байдал, хаалттай байдал, тусгаарлалт сайтай зэрэг газар доорхи орон зайн онцлогуудыг ашиглан аюлгүй орчинг шаарддаг эрчим хүч хадгалах, боловсруулах орон зай эсвэл хаягдал хадгалах устгах гэх мэт байгууламж болгон ашиглах 

- Дээрхийн тулд хот суурин газрын малтлагын улмаас хөрсний суулт үүсэх механизмыг тодорхойлох, эрсдэлийг урьдчилан таамаглах, үнэлэх технологийг хөгжүүлэх шаардлагатай байна.

Дэлхийн даяар мега хотуудын хэт ачаалалыг шийдвэрлэхийн тулд газар доорхи орон зайг гурван хэмжээстээр хөгжүүлэх, өргөн цар хүрээтэй, гүнзгий, олон үйлдэлт газар доорх орон зайн бодлогыг хэрэгжүүлж, бүтээн байгуулж байна.

1. Газар доорх зам тээвэр 

Замын түгжрэлийг сааруулж, газар дээрх орон зайг чөлөөлөх үүднээс хотын төвийн замуудыг газар доор хийж, одоо байгаа барилга байгууламжийн нөлөөлөх нөлөөг багасгахын тулдах барих технологийг ашигласан.

1. АНУ-Бостон

Big-Dig төсөл ('82~'07) нь 21-р зууны хамгийн том тээврийн дэд бүтцийн төсөл бөгөөд Бостон хотын төвд гүүрэн давхар замуудыг буулгаж, газаар доорх зам барих аргаар замын түгжрэлийн ноцтой асуудлыг шийдсэн.

Хотын хурдны зам болох I-93-ийн газар доорх хурдны замын сүлжээг барьсны дараа 2,57 км урт тунелийг freezing method ашиглан хөдөлгөгч хонгил, Steel Box, Immersed Tunnel ашиглан барьжээ.

Ажилдаа ирж очих цагийг бууруулснаар жилдээ 2 сая долларын цаг хугацаа, шатахууны зардал хэмнэгдэж, 110,000 орчим м2 талбайд том хэмжээний цэцэрлэгт хүрээлэн байгуулснаар нүүрстөрөгчийн дутуу ислийг 12%-иар бууруулсан байна.

Boston Big Dig, Central Artery / Tunnel Project, Massachusetts

2. АНУ-Сиэтл

Хамгийн том олон хэсэгтэй хоёр давхар хонгил болох Аляскийн зам(Alaskan way Viaduct and Seawell Replacement) төслийн хүрээнд хүрээлэн буй орчныг гэмтээх, замын хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд том диаметртэй TBM малталт ашиглан хонгил барьсан ('07~'19).

Alaskan way Viaduct and Seawell Replacement

3. Франц 

Дуплекс A86 замыг ('90~'11) Парис хотын гаднах тойрог замийг замын эргэн тойрны хүрээлэн буй соёлын үнэт зүйлсийг хамгаалахын тулд газар доорхи 2 давхар хонгилоор төлөвлөсөн 

Версалийн ордны ойролцоох том хэмжээний ногоон байгууламж, түүхэн дурсгалт газруудыг хамгаалах зорилгоор газар доор оруулсан ба том оврын болон суудлын автомашины галын эрчим зэргийг харгалзан давхар хонгилоор төлөвлөсөн

Tunnel Duplex A86


4. Испани

Мадридын M30 зам нь тухайн үеийн хамгийн урт хотын туннелийн төсөл байсан (нийт урт нь 99.5 км) бөгөөд TBM (Tunnel Boring Machine) технологийг ашиглан 3 жилийн дотор баригдсан ('04~'07)

Өдөрт 200,000 автомашинаас ялгарч буй бохирдуулагч бодисын 90%-ийг зайлуулж, цаашдын 30 жилд зорчих хугацааг 78 саяар хэмнэж, зам тээврийн ослыг 45%-иар бууруулсан, 1 сая ам.метрээс их цэцэрлэгт хүрээлэнгийн талбайг чөлөөлсөн.

Madrid M30


5. Малайз 

Куала Лумпурын SMART* Төсөл (’03~’10) үерийн гамшигаас урьдчилан сэргийлэх, хурдацтай өсөн нэмэгдэж буй замын хөдөлгөөнийг шийдвэрлэх зорилгоор олон зорилтот 13.2м диаметртэй зоорин хонгил барьжээ.  TBM (Tunnel Boring Machine) технологийг ашигласан.

SMART tunnel
I горим хэвийн, II горим дунд зэргийн үер, III горим их хэмжээний үер болж, гүний гарц бохирын хонгил болон хувирах үед ажиллана.

6. Их Британи 

Лондонгийн Силвэр таун бүсийг Гринвич бүстэй холбохын тулд Темза голын доод хэсгээр дамжин өнгөрөх автомашины хонгилын төслийг эхлүүлсэн (2019~'25) бөгөөд Их Британийн хамгийн том авто замын туннель болхоор байна.

Silvertown Tunnel


7. Солонгос-Сөүл 

Собү хурдны замд 4 эгнээ бүхий 10.33 км урт туннелийг IoT технологийг ашиглан бариж байна (2021 онд ашиглалтад орох төлөвтэй байна)
Собү 


8. Солонгос-Борёонг 
Борёонг далайн доорх туннель (2021 онд ашиглалтад орно) нь дэлхийн хамгийн урт 5 дахь туннель юм. NATM(New Austrian Tunneling Method)-ийг ашиглаж байна.


Boryeong Undersea Tunnel

9. Солонгос- Сөүл
Сөүл хотын Каннам дүүрэгт нэгдүгээр зэргийн авто замын сүлжээн 600м-ийг 2027 он хүртэл газар доор байршуулах ажил хийгдэж эхэлсэн. Метроны 2 болон 9р шугамтай огтолцож бгаа хэсэгт орон нутгийн автобус зогсоолоос гадна хурдны галт тэрэг зэрэг нэгдсэн тээврийн терминал болох ба газрын гадаргуун түвшинд олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөжээ.

COEX 


10. АНУ 
Илон Маск замын түгжрэлийн асуудлыг шийдэхийн тулд газар доорх өрөмдлөгийн ажил хийх Boring компанийг байгуулж, Hyperloop*-ийн судалгаатай холбосон.

hyperloop




Эх сурвалж: 지하공간 개발동향, 2019