Хотын өсөлтийн менежмэнт гэж хот төлөвлөлтийн нэг арга бий. Хэт бага нягтарлаар тэлсэн хотын үнэгүйдэж бгаа газрыг зөв удирдах, зөв нягтруулхын тулд хүрээ өгч хязгаарладаг арга. Манайхны уул нь мэддэг НОГООН БҮС(greenbelt) гэж ойлголт үүний нэг юм. Энэ хэсэгт ямарч барилга барихыг зөвшөөрөхгүй, дэд бүтцээр хангахгүй. Тгснээр үр дүнд нь дэд бүтэцтэй газар үнэд орж ЭЗ эргэлт сайжрана, хотын төлөвлөлт, нөгөө УТАА, ТҮГЖРЭЛ хянах боломжтой бно, төсвийн болон бусад хөрөнгө оруулалт тодорхой болох г.м. Асуудал нь хүний эрх, тэгш хүртээмжийн асуудал яригдана. Дан ганц тхдээ ногоон бүсээс гадна ийм нягтарлыг хянах хэд хэдэн нэгдсэн арга бдаг. Юм угаасаа хязгааргүй бхдаа үнэгүй бдаг.
2022. 1. 25.
Циркийн тухай
Цирк одоо хувь хүний өмч юм. Тиймээс тэр хувь хүн тэрийг яах нь тэр хүний шийдвэр, ёс зүйтэй хамаатай хувь хүний асуудал.
Гэхдээ энэ барилга нь манай хотын хувьд хамгийн хамгийнд оруулан тооцож болох чухал барилга, бэлэг тэмдэг яахын аргагүй мөн. Нурааж үл болно!!! Бас монгол цирк ч мөн адил манай улсыг төлөөлж байгаа чухал соёл урлагын салбар мөн.
Нэг үгээр анхнаасаа бид буруу барилгаа хувьчилсан. Өөр арга байхгүй бол анхнаасаа маш хатуу нөхцөл тавьж хувьчлах ёстой байв. Энэ барилгыг авснынхаа оронд циркийн зориулалтаар л ашигла эсвэл циркчдэд зориулж өөр барилга барьж өг г.м
Миний хувьд нураахгүй, засаж байгаад нь баяртай бна, гэхдээ энэ барилгад ямар төрлийн хэр их засвар өөрчлөлтийг оруулах вэ гэдэг зургийг нийтэд ил тавих хэрэгтэй бас саналыг сонсох хэрэгтэй гэсэн бодолтой бгаа. Шалтгаан нь ЦИРК нь хэдий хувийн өмч ч гэсэн дээр хэлсэнчлэн бидний хотын хувьд маш чухал түүхэн өв учир олонд тэрийг мэдэх эрх бий!
Энэ явдлаар олж авах сургамж нь хотын түүхэн өвийн талаар дүрмээ нарийсгах, тодорхой болгох, хэрэгжилт дээр хяналт тавих, ядаж ашиглалтын зардал мэтийн хөрөнгө оруулах шаардлага байна. Түүнчлэн аялал жуучлал, соёлын өвийн талаарх хотын төлөвлөлт хийх хэрэгтэй.
Бас цирк шиг чухал Монголоо төлөөлдөг соёл урлагын салбарт анхаарал хандуулах хөгжүүлэхэд төрийн оролцоо зайлшгүй шаардлагатай, үүрэгтэй. Тэрнээс тэр барилгыг өмчилж авсан хувь хүн биш! Тэгэхээр анхнаасаа л буруу барилгаа хувьчилсан. Төрийн өмчийн барилгуудыг хувьчлахдаа барилга нь соёлын өв эсэх, ашиглаж байгаа хүмүүсийн төрөл байдал зэргийг харгалзан авч үзэх хэрэгтэй байна. Тийм жишээнүүд давтагдсаар тэрнээс үүдсэн олон олон төрөл зүйлийн салбарууд уналтад орсон бас УСТСАН.
Бид хаана явна?
Зураг нь тавигдсан энэ самбарыг хараад л дотор арзас хийхийн хажуугаар бид нарын юуг мартсан бэ гэдгийг дахин бодуулах шиг болоод сэтгэгдлээ бичив.
2021 оны 10 сард Сөүлд нээгдсэн олон улсын "Сөүлийн Хот Архитектурын Биеннале" -ийн үзэсгэлэнгийн нэг танхимд тавигдсан энэ самбар дээрх асуултууд яг одоогийн бид нарын хариулах асуудлын асуулт юм шиг нүдэнд тусаж сэтгэл хөдөлгөв.
Бүх асуудалд асуултыг зөв тавихад хариулт үргэлж бэлэн байдаг. Аливаа нэг бодолд зарцуулах хугацааг асуулт ба хариулт гэж хувилах тохиолдолд 70 хувь нь асуултаа хайж олоход зарцуулагддаг. Хотын асуудал дэндүү их, олон талт оролцогчтой учраас хувьсагч ихтэй, тодорхойгүй байдаг. Тоо бодоод хариу гаргадаг шиг хэзээ ч 100 хувь үнэн бас худлаа байдаггүй. Бидний хувьд хот төлөвлөлтийг хийсэнгүй, алдагдсан гэх мэтээр хотын асуудлыг муулан яридаг ч гол асуултыг хэзээ ч асууж байгаагүй санагдав.
Өнгөрсөн зууны ихэнх хот төлөвлөлт функцийг чухалчилан төлөвлөгдсөөр ирсэн байдаг. Хотод функц гэдгийг махчилан тайлбарлавал хүний үйлийг кодлон төрөлжүүлж түүнд хэрэгтэй барилга, түүний хэмжээг тооцоолон байршуулхыг хэлнэ. Хүний төрлөх араншин угаас бүх зүйлийг өөрт амар байдлаар кодлон, төрөлжүүлэх хүсэлтэй байдаг. Жишээ нь насны ангиллаар 18аас доош насныхныг хүүхэд, 30 гаранг залуу гэж төлөөлүүлэн дуудаад тэр болгон танихгүй л бол бүгдийг нь тэр үгний доор кодлон тэр бүлгийн хүмүүс тийм байдаг гэж томъёолдог. Төлөвлөлтийн олон аргаас хамгийн амархан нь функц болгон тухайн бүлэгт тохируулан төлөвлөх арга юм. Өнгөрсөнд ч гэлтгүй одоо ч бид ингэж төлөвлөсөөр л байгаа.
Би яагаад функцийг бичих болов гэхээр үзэсгэлэнгийн надад бодогдуулсан мессежтэй холбоотой. Энэ удаагийн үзэсгэлэнгийн гол агуулга нь бид одоо байгаа хот, архитектурыг юуны төлөө хийж байна, юу хамгийн чухал үнэ цэнэтэй болох ирээдүйд тэр зорилго өөрчлөгдөх үү гэдэг үндсэн асуултанд хариулт өгхийг хичээсэн харагдав. Үзэсгэлэнгээс олж авсан хариултаа товчилбол дан ганц функцээр хүний амьдрах орчныг төлөвлөх боломжгүй гэдгийг бид амьдарч буй алхам тутамдаа мэдэрсээр байгааг түүнчлэн хүний бүтээсэн архитектур болон хот өөрөө хүний нийгмийн хадгалах ёстой соёл уламжлал, хүндлэн үлдээх сэргээх ёстой зүйл мөнөөс мөн. Гэвч ирээдүйд бидэнд шаардагдах тэр олон функцийг яаж түүнтэй уялдуулах, хотын жижиг газарт ашигтай багтаах талаар олон шийдлийг хуваалцсан байсан.
Эцэст нь ер нь хүн гэдэг амьтан сэтгэл хөдлөлтэй, гоо зүйн мэдрэмжтэй учраас өдөр тутамд тааварлашгүй олон янзын асуудал түүнийг дагасан хөдөлгөөнүүд үүсч байдаг. Хотод маш олон хүмүүс тус тусын амьдралаар оршино, тэдгээрийн тус бүрийн үйлдэл нь бага багаар нэмэгдэж харилцан үйлчлэл үзүүлснээр асуудлууд нийтлэг болж илэрдэг юм байна. Нэг үйлдэл тааварлашгүй олон сонголтоор гүйцэтгэгдэвч түүний эцсийн үр дүн нь маш энгийн асуултын хариулт байсан гэдгийг доорх самбарын асуултууд сануулах болов уу. Хүнд сайхан амьдрахад тийм их зүйл хэрэгтэй юу? Доорх асуултууд манай хотод тансаглал уу?
2021.11.04 Б.Ариунжаргалан, Сөүл
피드 구독하기:
글 (Atom)