'Church of the Light' |
Temple of Water |
-Коронагаас шалтгаалж нүүр тулан уулзаж чадаагүйдээ харамсалтай байна. Сайн сууж байна уу.
Пандемикаас болоод дэлхий даяар холбоо тасарсан байна. Манай архитектурын компани ч бас онлайнаар хуралдах зэргээр олон зүйл өөрчлөгдсөн. Ажлын бүтээмж нэмэгдэж байгаа ч таван мэдэрхүй ашиглан бүтээгдэх хэрэгтэй архитектурын салбарт сөрөг нөлөө илүү их юм шиг байна. Миний хувийн амьдралын хувьд өглөө босоод, орой унтах, энгийн өдрүүдийг өнгөрүүлж байна.
-Олон хүмүүс таны эрүүл мэндэд санаа зовниж байна.
2 удаа дараалан дотор эрхтэнгээ тайруулсан том мэс засалд орсноос болоод өдөр тутмын зуршил өөрчлөгдсөн. Ажлаа талаар нь багасгасан. Тэрний ачаар өнгөрсөн хугацаанд ажилдаа хөөгдөөд амжихгүй байсан уншилга хийх цагтай болсон. Тэрнээс болсон юм болов уу. Сэтгэл зүйн хувьд өвдхийн өмнөхөөсөө ч эрүүл болсон. Санаа тависанд баярлалаа.
-Эрүүл байх арга барилаасаа...
Өдрийг фитнэсд хөнгөн хөлс гаргаж дуусгадаг болсон. Өдөр болгон 10,000 алхам алхадаг.
-Нас залуу биш хэрнээ яаж ингэж ажиллаж чадаж байна.
Ажил хийхэд боломжийг атгасан боловч тэрийг зовлон гэж бодож байсангүй. Миний эрч хүчний худаг нь ажил. Архитектураар дамжуулан өөрийгөө болон нийгмийг холбох, тэр түгшүүртэй байдал миний амьдралын эх үүсвэр болдог.
-Бүтээлч сэтгэлгээ хаанаас гардаг вэ
Би үргэлж шинэ зүйлийг туршиж үзэх хүсэлтэй, дараагийн удаа одоогоосоо давах ямар нэг зүйлийг бүтээмээр байдаг байлаа. Тэр орон газарт тэр үед л хийж болож архитектурыг зорилгоо болгон завгүй гүйдэг байсан. Гэхдээ одоог хүртэл бүтээсэн бүтээлээ нэг бүрчлэн эргэн харвал эхлэл нь хэзээ ч 0-ээс эхэлсэн биш байсан. Үргэлж надад хадгалагдаж байсан дурсамж тэрний эхлэл цэг байсан юм байлээ. Жишээлбэл Рокко Кобегийн multifamily house- ийн захиалгыг аваад уулын энгэр дэх байршилд очиж газартай танилцахдаа, барилгын газраар сонгогдсон налуу, газрын хойд хэсгийн эрс налуулгаас шалтгаан төрсөн санаа нь Санторини эсвэл Кападоки гэх мэт урд очиж үзсэн үзэсгэлэнтэй хотхоны ой санамж миний далд ойд хадгалагдсан байсантай холбоотой. Өнгөрсөн одоод нөлөөлж, тэр нь ирээдүйг бүтээгддэг.... цаг хугацааны үргэлжилсэн урсгал дунд архитектурын төсөөлөлийн ертөнц хуримтлагдаж байдаг гэж боддог.
🔘Архитектур нь хүн ба байгалийн ярилцах орон газар(place)
-Бүтээлд тань дандаа гэрэл ба салхи, мод ба ус хамт байх юм.
Надад байгаль бол агуулга яг тэр хэвээрээ амь бүхний эх үүсвэр. Хүн бол тэрний нэг хэсэг бөгөөд байгалтай хамтран амьдрах амьдрал л хүний амьдрах ёстой жам гэж итгэдэг. Энэ шалтгаанаар архитектур болон ландшафтыг зохиохдоо, (орчны моднууд өсөөд) хэзээ нэг өдөр модны сүүдэрт байрших барилгыг төсөөлөн төлөвлөдөг. Хүн ба байгалийн харилцах орон газрыг бүтээхийг хамгийн түрүүнд боддог. Үүнд гэрэл нь байгалийг хиймлээр үүсгэдэг. Цагийн урсгал дагасан гэрэл ба харанхуйн хөдөлгөөн нь энгийн ханаар хүрээлэгдсэн хоосон агаараас цаашгүй байсан орон зайд амь оруулдаг. Зүгээр л гэрэлд хүч нэмэхэд л архитектурыг бүтээх боломжтой болдог.
-Бетон материалыг заавал зөрүүдэлдэг шалтгаан?
Анх бетоныг сонгосон шалтгаан нь энгийн, барилгын дотор гадна талыг нэг дор хийх боломжтой эдийн засгийн хэмнэлтэнд татагдсан. Гэвч нэг ашигласаны дараа чөлөөт хэлбэрийг олон төрлийн хэвээр бүтээх боломжтой уян хатан чанарт нь хязгааргүй боломжийг мэдэрсэн. Бетон нь орчин цагт хамгийн нийтлэг архитектурын технологи, би хэн ч хийх боломжгүй зүйлийг бүтээмээр байсан. Эдгээр жижиг зорилт, хүслүүд минь одоо хүртэл бетон гэж зөрүүдэлдэг шалтгаан юм.
-Андогийн барилгууд хэрэглэгчийг хайхардаггүй гэсэн шүүмжийг талаар?
Надад архитектур бол нийгэмтэй харилцахын төлөөх хэрэгсэл. Заримдаа тэр харилцааны суурь нийгмийн системийн талаарх асуудлыг шүүмжлэх зорилгтой байдаг. Би үргэлж тохиромжтой тав тухыг бүтээх гэдэггүй. Таагүй хүлээж авах ч үе байгаа. Шүүмж нь нухацтай хүлээж аваад дараагийн удаа бүтээлдээ тусгадаг ч, үндсэн бодол болон ажил хийх байдлаа өөрчлөх бодол байхгүй.
Chichu art museum |
-Наошимагийн өөрчлөлт нь ид шид байсан.
Эдийн засгийг түрүүнд тавидаг байсан 30 жилийн өмнөх Япон нийгэмд би эх газраас тасарсан Наошима арлын байршилыг хамгийн ихээр амьдруулах уугуул орчин цагийн урлаг гэсэн зорилтыг тавьж одоо хүртэл хайж явсан. Тэр явцдаа хүн амын бууралтаас болоод хэцүү цагийг өнгөрүүлж буй арлын оршин суугчидад маргаашийн итгэл найдвар болж өгсөн. Наошимагийн одоогийн дүр төрх бол соёл 'хүч'-тэй гэдгийг батлан харуулсан.
-Архитектурын эцсийн зорилго нь юу вэ.
Архитектур нийгмийн асуудлыг шийдвэрлэх ч юмуу, хүний сүнсийг аврах чадамжгүй. Архитектур хүчгүй ч соёл дээр суурилан маргаашийг бүтээх хүүхдийдийг тус тусийн мөрөөдлөө олох боломжоор хангадаг үүрэгтэй байж чадна.
Rokko multifamily house I, II, III (1978-1999) |
Одоо Азийн эрин үе гэж болно. Гэвч (Азийн зорилго) зүгээр урдны хөгжилтэй орнуудыг гүйцэх бол Азийн хөгжил нь дэлхийн байгал орчины асуудалтай тулснаар цөхрөх болно. Гэхдээ Ази шиг, хамтдаа нийгмээ бүтээе гэвэл, ирээдүйн талаар итгэлийг төрүүлэх оршихуй болж чадах болно.
Эх бичвэр: https://www.chosun.com/H6LS2AW4F5AFDDCTBFZ4UPI7YI/