2025. 8. 27.

Орчин цагийн хотын асуудал

  • Өдөр тутмын амьдралын орон зайн утга ба гэмшил

Анри Лөфевр (Henry Lefebvre)

“Орчин үеийн хотын өдөр тутмын амьдрал нь үйлдвэрлэлийн логикт захирагдсанаар хүний туршлага жигдэрч, өдөр тутмын амьдралыг илэрхийлэх хэв шинжүүд нь нэгэн хэвийн болж, эцэстээ туршлагууд нь давтагдсан, ижил төстэй зүйл болон хувирдаг. Үүний улмаас өдөр тутмын амьдрал дотор хүн хоорондын харилцааны хөгжилд ухралт бий болж, хүний өөрийн гэсэн өвөрмөц чанар бүдгэрэн алдагддаг” хэмээн тэмдэглэсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, механик болон материаллаг үйлдвэрлэлийн аргаар бүтээгдсэн нэгэн хэвийн, зохион байгуулалттай орчин нь бүх хүнд адилхан туршлага, дурсамж өгдөг орон зай болон хувирдаг гэсэн санаа юм. Энэ нь орчин цагийн архитектур ба хотын орон зайн талаарх шүүмжлэл, асуудлыг шийдвэрлэхэд чухал чиглүүлэг болно.

Өдөр тутмын амьдрал нь нэг өдөр, нэг өдрөөр үргэлжлэх энгийн үйл явц мэт боловч тухайн өдрийн дотор ч нийгмийн бүтцийн хэв маяг, хүн төрөлхтний түүхэн дадал, амьдралын арга барил шингэсэн байдаг.

Иймээс өдөр тутмын амьдрал бол янз бүрийн элементүүдийн харилцан нөлөө, зохицлын дунд бүрэлдэн тогтдог нэгдмэл бүтэц юм. Гэсэн ч энэ дунд өрнөх хувь хүний амьдралын хэв шинжүүдийг нэгэн жигд байдал, тогтвортой байдлаар хангаж байдаг суурь зарчим үргэлж үйлчилж байдаг гэсэн санааг Лөфевр онцолдог.

https://share.google/images/q1WZRWqZxvsuSAA5F

  • Өдөр тутмын орон зайн хэв шинжийн тухай
Гэсэн хэдий ч орчин үеийн хотын өдөр тутмын амьдралын орон зайн хэв маяг нь хэвшмэл, нэгэн жигд шинжтэй бөгөөд энэ нь нэг талаас тогтсон дүрэм, зан үйлийг үнэнчээр дагаж мөрдөхийг шаардсан зорилтот орон зайг бий болгож ирсэнтэй холбоотой. Үүний үр дүнд өдөр тутмын амьдралын тасралтгүй давтагдлыг хадгалах орон зай нь тухайн газрын өвөрмөц шинж (place)-ийг бүдгэрүүлж, цаашлаад орон зайн онцлогт тулгуурласан нийгмийн харилцааг ихээхэн хязгаарласан байна.

Эдгээр асуудал нь сүүлийн үеийн нийгмийн ухаан болон хүн судлалын судалгаанд ч онцлон тэмдэглэгдэх болжээ. 20-р зууны хэвшмэл, нэгэн жигд амьдрах орчин нь хүний өөрийн гэсэн чөлөөт үйл ажиллагааг хязгаарлахаас гадна, нийгмийн бүрэлдэхүүн дотор хувь хүний онцгой чанарыг илэрхийлэх, тодотгох боломжийг зэрэг олгох ёстой гэсэн нийтлэг байр суурь ч бий болсон байна.

2024. 2. 24.

Орон зайн шинж - шал

Орон зай хэрхэн орон зай болох вэ?

Орон зай нь зааглах элементүүдээр дамжуулан зааглагдан ангилагдаж ОРОН ЗАЙ  болдог. Зааглах элементүүд нь биет болон биет бус (сэтгэл зүйн) зааглах элемент гэж ангилагдана. 

Биет  зааглах элементүүдэд хана/ тааз/ цонх/ шал орох ба биет бус зааглах элементэд гэрэл сүүдэр/ хөдөлгөөн/ харагдац/ өнгө болон материал зэрэг багтана. 

Биет  зааглах элемент

хана |  орон зайг хязгаарлан хүрээлдэг хамгийн хүчирхэг хэрэгсэл. Харагдацийг удирдан чиглүүлэх, хаах зэрэгт ашиглагдана. 

тааз |  дотор орон зайн харилцааны хэмжээг тохируулж орон зайн урсгалыг шийддэг.

цонх |  орон зайг өндрийг шийддэг хөндлөн элемент бөгөөд харагдах байдал нь хананаас сул ч ажиглагчид аюулгүй байдлыг өгнө. 

шал |  биет орон зайн суурь элемент, харагдах байдал нь  ажиглагчид аюулгүй байдлыг өгнө. 

Биет бус зааглах элемент

гэрэл сүүдэр | гэрлийн болон сүүдрийн чиглэлээс шалтгаалан сэтгэл зүйн хувьд дэс дараалал үүсгэдэг. (Толь ашиглан сэтгэл зүйд нөлөөллийг төрүүлж болно)  

хөдөлгөөн | хөдөлгөөний хугаралыг ашиглан орон зайн хэмжээний ойлголтын өөрчлөлтийг гаргаж болно.  

харагдац | харагдацын өөрчлөлтийг хөдөлгөөний өөрчлөлттэй хамт ашиглан нэвтрэх хүртээмжийг хянах, өндөр намаас шалтгаалсан босоо хэм дэх харагдацын ялгаагаар дэс дарааллыг тогтоодог.     

өнгө болон материал | өнгийг онцолсноор орон зайн олон талт байдлыг дэмжих, материалын өөрчлөлтөөр орон зай тус бүрийн онцлогийг бий болгох боломжтой.   







Архитектурын уг хэлбэр хаанаас үүссэн тухай сурвалжийг хайвал орон зайн шинжийн талаар тодорхойлолт хэрэгтэй. Орон зай нь зааглах элементүүдээр дамжуулан тодорхойлогдоно. 

Орон зайн шинж чанарыг шийддэг тодруулбал, орон зайг бүтээх аргууд дундаас хамгийн суурь элемент нь ШАЛ(floor- ёроол, хөрс)  юм. Шалгүйгээр орон зай үүсдэггүй бөгөөд үүнээс шал нь орон зайг ангилах хамгийн доод түвшиний шатлал юм. Орон зайн бүрдэл нь эндээс эхлэх ба архитектур мөн эндээс эхлэнэ. 

Байгалийн шал(хөрс)-ийн доорх зураг дээрх (а) өнгөн тал (б) масс 2 хэсгээс бүтэх ба энэ бүхлүүд нь нэг бол овоорсон нэг бол хонхойсон гадаргатай байна. 



Барилгын шал

a. The attached floor (наалдсан шал)

Уг шал нь газрын гадарга болон бат бөх суурийн мэдрэмжийг дамжуулна. бат бөх хөдлөшгүй ямар нэг зүйл. Үүнд дотор ба гадна талын холбоос нь нэг төвтэй бат бөх төвийг барисан байх ба дотор ба гадна ижил талаар ялгаатай талыг үгүйсгэн холбож нэгтгэнэ. Жишээ нь: Fallingwater F.L.Wright  

The attached floor


b. The detached floor (ангид шал)

ангид шал нь хөрс ба хүний ашиглах шал хооронд хуваагдаж биет өргөгдөн хөөрсөн мэт мэдрэмжийг өгнө. Холоос хархад барилга хөнгөн мэт мэдрэмжтэй. Жишээ нь: Edith Farnsworth House, Villa Savoye

The detached floor


c. The open floor (нээлттэй шал)

Нээлттэй шат нь нэвт, ойлт, дусгал, үелэх мэтийн 4 төрлийн онцлогтой. Энэ хэлбэр нь харагдах онцлогоос ихэд шалтгаална. Түүнчлэн дотор ба гадна орон зайг ажиглавал орон зайг томруулсан мэдрэмж өгдөг. 

The open floor


d. The sunken floor (хонхойн орсон шал)

Энэ хэлбэр нь нээлттэй шалнаас өөр, нэгэн түвшинд байх шалны тухай биш. Таталзлын хуулийг дагасан хөдөлгөөний концепцийг давхар агуулах ба биет үзэгдэлтэй шууд нүүр тулна. Жишээ нь: Дугуй театрийн дотор, Piazza del Campo

The sunken floor 


e. The rising floor (өргөгдсөн шал)

Уг шал нь дээш овойсон хэлбэртэйг хэлэх ба уг хэлбэрийг хөндлөн туулж орой дээр гарах үед бид доороос дээш чигэлсэн хүчийг мэдрэх боломжтой.  

The rising floor


Эх сурвалж: Thomas Thiis Evensen

2023. 3. 31.

Марио Ботта Намян Гэгээн Мариагийн нэгдлийн төлөөх залбирлын сүм(ярилцлага орчуулав)




Ярилцлага 1
"Архитектур ирээдүйг биш, агуу өнгөрсөн үеийг өөртөө агуулдаг. Агуу өнгөрсөн үе нь өнөөдөр бидэнд тулгарч буй асуудлуудыг (шийдвэрүүдийг) агуулдаг. Пабло Пикассогийн уран зураг, Генри Мурын баримал гэх мэт бүх агуу урлаг өнгөрсөн үеэс үндэслэдэг гэдгийг мартаж болохгүй."
"Архитектур гэдэг зүйл өөрөө дурсамжийн ойн орон зай байх ёстой"
Бота нь энгийн хэлбэртэй фасадтай барилгат уламжлал болон бүс нутгийн шинж чанарыг шингээдгээрээ алдартай. Түүний дэвшүүлсэн архитектурын чухал элементүүд нь "дурсамж" ба "таталцал" ...
"Таталцал" нь архитектур оршин тогтнох шалтгаан болдог. "Хичнээн хөөрч, нисч байгаа мэт байгаагаас үл хамааран архитектур нь эцсийн дүнд газарт бэхлэгдсэн биет гэдгийг анхаарах нь чухал. Эртний архитектурт таталцлын хүч маш чухал байсан."
Бота мөн гэрэл сүүдрийг ухаалгаар ашигладаг гэдгээрээ алдартай. "Гэрэл үнэ төлбөргүй тул гэрлийг ашиглан орон зайг бий болгож, дүрс үүсгэх нь үргэлж хөгжилтэй ажил байдаг... Гэрэл бол орон зайг ноёрхдог жинхэнэ элемент юм."
"Италийн Ром дахь Пантеоны жинхэнэ гайхамшиг нь тэнгэр өөд нээгдсэн (бөмбөг) дугуй цонхонд байдаг. Хэрэв энэ цонхыг хаах юм бол Пантеон оршин тогтнохоо болисонтой ижил."

Эх сурвалж: https://www.yna.co.kr/view/AKR20190409177400005