2023. 3. 31.

Марио Ботта Намян Гэгээн Мариагийн нэгдлийн төлөөх залбирлын сүм(ярилцлага орчуулав)




Ярилцлага 1
"Архитектур ирээдүйг биш, агуу өнгөрсөн үеийг өөртөө агуулдаг. Агуу өнгөрсөн үе нь өнөөдөр бидэнд тулгарч буй асуудлуудыг (шийдвэрүүдийг) агуулдаг. Пабло Пикассогийн уран зураг, Генри Мурын баримал гэх мэт бүх агуу урлаг өнгөрсөн үеэс үндэслэдэг гэдгийг мартаж болохгүй."
"Архитектур гэдэг зүйл өөрөө дурсамжийн ойн орон зай байх ёстой"
Бота нь энгийн хэлбэртэй фасадтай барилгат уламжлал болон бүс нутгийн шинж чанарыг шингээдгээрээ алдартай. Түүний дэвшүүлсэн архитектурын чухал элементүүд нь "дурсамж" ба "таталцал" ...
"Таталцал" нь архитектур оршин тогтнох шалтгаан болдог. "Хичнээн хөөрч, нисч байгаа мэт байгаагаас үл хамааран архитектур нь эцсийн дүнд газарт бэхлэгдсэн биет гэдгийг анхаарах нь чухал. Эртний архитектурт таталцлын хүч маш чухал байсан."
Бота мөн гэрэл сүүдрийг ухаалгаар ашигладаг гэдгээрээ алдартай. "Гэрэл үнэ төлбөргүй тул гэрлийг ашиглан орон зайг бий болгож, дүрс үүсгэх нь үргэлж хөгжилтэй ажил байдаг... Гэрэл бол орон зайг ноёрхдог жинхэнэ элемент юм."
"Италийн Ром дахь Пантеоны жинхэнэ гайхамшиг нь тэнгэр өөд нээгдсэн (бөмбөг) дугуй цонхонд байдаг. Хэрэв энэ цонхыг хаах юм бол Пантеон оршин тогтнохоо болисонтой ижил."

Эх сурвалж: https://www.yna.co.kr/view/AKR20190409177400005








Ярилцлага 2
Марио Ботта "Орчин үеийн хүмүүст бясалгах, эргэцүүлэн бодоход туслах чимээгүй орон зай хэрэгтэй" 
Солонгос, Кёнгидо мужийн Хвасон-си дахь Намян Дарь эхийн сүмийн архитектор  Марио Ботта (73)-тай уулзлаа. Тэрээр 

Орчин үеийн материаллаг, хуваагдмал нийгэмд амьдарч буй хүмүүст оюун санааны(бодох, бясалгах) орон зай хэрэгтэй. Орон зай нь хүмүүсийн бодлыг өөрчилж чадахгүй ч бясалгал хийх,  аливаа зүйлийг эргэцүүлэн бодоход тусалдаг. Энэхүү сүм нь хүн бүр чимээгүйхэн тунгаан бодож, залбирах боломжтой нам гүм сүнслэг орон зай байх болно.



Танд энэ төслийг санал болгоход эргэлзэлгүйгээр шууд хүлээж авсан гэж хэлсэн. Ялангуяа ямар хэсэг таны анхаарлыг татсан бэ?

-Архитектор хүнд олон талт нөхцөлтэй газар дээр санаагаа хөгжүүлэх нь үргэлж сонирхолтой байдаг. Энэхүү төсөлд сүмийн барилга хөндийн төгсгөлд байрласнаар энэ хэсгийн топографийг гүйцээх боломжтой байсан нь миний анхаарлыг татсан. ..Католик шашинтнуудын мөргөлийн газар байгуулсан 27 орчим га үзэсгэлэнтэй цэцэрлэгт хүрээлэнгийн толгод дээр шашны барилгыг барьж дуусгах нь маш утга учиртай ажил юм.


Энэ нь таны чухалчидаг орон газрын үнэлэмжтэй нийцэж байна гэсэн үг үү?

-Бурхан бол асар том сэдэв учраас үүнийг орон газрын үнэлэмжтэй холбох шаардлагагүй. Одоог хүртэл олон шашны олон барилга төлөвлөхдөө бурхны өргөө барихыг хүний ​​гэр барьсантай адил хэмжээнд тавин хөдөлмөрлөсөн. Хүмүүст олон янзын өөр өөр төрлийн орон зай хэрэгтэй. Ажих, залбирах нам гүм газар хэрэгтэй. Хүн бүрт Бурхан хэрэгтэй, гэхдээ хүн бүр Бурханыг өөр өөрөөр тайлбарладаг. Соёлын төв, цэнгэлдэх хүрээлэн, зах, худалдааны төвүүд нь зайлшгүй шаардлагатай орон зай боловч сэтгэл зүйн үйл ажиллагаанд сүнслэг орон зай хэрэгтэй. Энэ нь орчин үеийн нарийн төвөгтэй нийгэмд онцгой шаардлагатай байдаг. Энэ нь газар Бурханыг хайж олохын төлөөх хүний ​​орон зай байх болно.




Энд 1866 онд Католик шашинаас үүдсэн Францын флотын довтолгооны улмаас Жосоны(Солонгос) арми болон Францын арми хоорондын дайн болж байсан газар юм. Энэ газар одоо эв нэгдлийн төлөө залбирах газар болж байна. Та энэ утгыг архитектуртаа хэрхэн тусгахыг хичээсэн бэ?

-Дэлхий даяар одоо хүртэл дайн, дүрвэгсдийн асуудал байсаар, аллага үйлдэгдсээр байна. Энэ нийтлэг асуудал аль болох хурдан шийдэгдээсэй гэж залбирах орон зайг хаана ч барьж болох ч  гоо үзэсгэлэнтэй барилга байх ёстой гэж бодож байна.  Шашны байгууламж нь сүпермаркет эсвэл худалдааны төвүүдээс  мэдэрч чадхаарагүй өөр түвшин учраас юм. Гоо үзэсгэлэнг хайх нь үнэнийг олох, мөн Бурханыг олох явдал юм. Энэ газар нь нүдэнд  харагдах зүйл, тогтсон зүйлсээс давсан гоо үзэсгэлэнт орон зай байх ёстой гэж бодож байна. Орон зай нь хүмүүсийн сэтгэхүйг өөрчилж чадахгүй ч бясалгал, дотоод сэтгэлийн тусгалыг ажихад тусалж чадна.

Намьян дахь Гэгээн Эхийн сүмийг архитектур талаас тайлбарлаж өгөхгүй юу?

-Хоёр цамхаг босгож, цамхаг болгонд төлөвлөсөн дээврийн цонхоор байгалийн гэрэл орж ирнэ. Барилгын дотор талд тэдгээр гэрэл нэгдэх үед гэрлийн том орон зай үүссэнээр энэ нь залбирлын газар болно. 1200 хүний ​багтаамжтай том талбайтай. Энэ нь том орон зай боловч зах шиг том, чимээ шуугиантай орон зай биш, харин анхаарлаа төвлөрүүлэх боломжтой орон зай юм. Хөндийн төгсгөлд байршидаг болохоор нум шиг муруйсан хүчирхэг орон зай болно.







Хоёр цамхагт хуваасан шалтгаан ?

- Хөндийн төгсгөлд сүм хийд баригдана. Урд зүгээс гэрэл тусахад гэрэл нь цамхаг хоорондын зайгаар дамжин өнгөрч, гэрлийн тусгал хөндийг бүхэлд нь гэрэлтүүлэх нөлөө үзүүлнэ. Луужингийн зүү шиг харагдах эффект өгөх болно.


Та зураг төсөлдөө тухайн бүс нутгийн байгалийн топографийг хэрхэн тусгах гэж оролдсон бэ?

- Хөндий төгсгөлд толгод дээр барилга барих нь хэцүү бөгөөд сэтгэл хөдөлгөм ажил юм. Би амфитеатр (Амфитеатр) бодож, зураг төлөвлөсөн бөгөөд өнөөдөр (5-р сарын 28) сүмийн нээлтэд ирсэн олон итгэгчид ард талд нь ой мод бүхий энэ тойрогт цугларсан дүр зургаас би сүмийг бүрэн төгс байдалд нь харав. Заримдаа, архитектурын газар(site)аас асуувал сайт надад хариулт өгдөг байв. Энд газар ийм л байсан. Амфитеатр (Амфитеатр) шиг дов толгод дээр шаталсан маягаар баригдах орон зай аль хэзүүний бүрэн дуусаад Missa(Католик шашины залбирлын үйл??) г үзэж байгаа мэт үнэхээр гайхалтай байсан. Санаа нэгт цугласан хүмүүс аль хэдийн сүм бөгөөд миний ажил бол бороонд норохгүйн тулд дээврийг бүтээх үйл юм.


Та орон нутгийн байгалийн материалыг ашиглаж, архитектураар дамжуулан орон нутгийн түүхийг дахин тайлбарладаг гэдгээрээ танигдсан. Намян сүмд ч мөн адил  улаан тоосгыг гол материал болгон ашигласан?

-Шороогоор хийсэн тоосго нь эдийн засгийн хэмнэлттэй материал бөгөөд эдэлгээ даадаг материал. Шороо болон галаар бүтээгдсэн учраас өнгө нь ч үзэсгэлэнтэй. Хөнгөн цагаан, хуванцар гэх мэт үйлдвэрлэлийн бүтээгдхүүнээс хол байгалийн материал учраас сүнслэг байдлыг эрэлхийлдэг шашны барилгуудад хамгийн тохиромжтой материал юм. Улаан тоосгоор барьсан сүм нь хөндийн ногоон өнгөтэй сайн зохицох болно.

Та геометрийн цэвэр дүрсэнд дуртай ?

-Энэ удаад хоёр цамхагийг эс тооцвол төдийлөн ашиглаагүй. Гэхдээ хөндийн төгсгөл амфитеатр шиг нарийссан тул маш хүчирхэг орон зай болно. Байгалийн гэрэл таазаар орж ирхээр шийдсэн. Энэ нь найрсаг, тайван орон зайг бий болгоно.

Европт тэр дундаа Франц дахь Эври сүм тэргүүтэй олон шашны барилгуудийг барьсан. Европ болон энд байгаа сүмийн хооронд ямар ялгаа байна вэ?

-Сүм болгон өөр байх нь гарцаагүй. Тухайн орон газар, соёл, түүх нөлөөлөх тул архитектор нь “газрын дурсамж” дээр ажиллах ёстой. Та үүнийг дэлхийн ертөнцийн төөрөх байшингаас олох хэрэгтэй. Ийм учраас архитекторууд өнгөрсөн үеийн агуу түүхийг мэдэх, Пикассо, Жакометти, Пол Кли мэтийн агуу зураачдын адил түүхийн талаар бодож ажиллах ёстой. Илүү дотоогшоо, гүн гүнзгий утгыг ухах тусам архитектур илүү их хүчтэй болдог. Архитектурын түүх бол сүмийн түүх юм. Газар нутаг өөр ч, тухайн цаг хугацаа ч өөр учраас. Цаг хугацаа болон орон зай, гэрлээр дамжуулан орон газрын дурсамжийг харуулах ёстой. Сүмийн архитектураар бид өөр соёл, бүс нутгийн түүхийг харуулахыг хичээдэг.





Архитектурын философийн чиглэл тань юу вэ?

-Би хүмүүст амьдралаас илүү их баяр баясгаланг бэлэглэж болох архитектурлаг илэрхийлэл рүү тэмүүлдэг. Амьдралд баяр баяслын шалтгаан их байдаг ч тухайн хүний ​​амьдарч буй орон зай ч үүнд нөлөөлдөг гэж би боддог. Архитекторууд хүмүүст сайн орон зайгаар дамжуулан амьдралын сайн чанарыг олж авахад нь туслах үүрэг гүйцэтгэдэг. Бид хүн төвдөө тавин 24 цагийн турш амьдарч, ажиллаж, амьд үлдэх үйл явц дахь хүмүүсийг бодох ёстой.

Та 20, 21-р зууны туршид архитектороор идэвхтэй ажилласан. Архитектор гэдэг тодорхойлолт өөрчлөгдөж байгаа гэж харж байна уу, архитекторууд өнөөдөр юу хийх ёстой гэж та бодож байна вэ?

-Эрт дээр үеэс хүн төрөлхтөн оршин тогтнох цагаасаа л гэр хэмээх орон зай хэрэгцээтэй байсан бөгөөд түүнээс хойш архитекторууд нийгмийн үүрэг гүйцэтгэсээр ирсэн гэдгийг хэлмээр байна. Хот бол хүмүүсийн хамт амьдардаг гэр гэж боддог. Энэ дотор янз бүрийн хэрэгцээ, үнэт зүйлс бий. Архитекторын хувийн хандлага, тухайн үеийн загварын чигээс хамаарч өөрчлөгдөж болох ч орчин үеийн нийгмийн зөрчилдөөтэй байдлыг үл харгалзан янз бүрийн эрэлт хэрэгцээ, ёс суртахууны үнэт зүйлсийг даган биелүүлж, илүү сайн орон зайг бүтээх тал дээр хичээх ёстой. Архитекторын үүрэг өөрчлөгдөөгүй. Зүгээр нэг байшин барихыг улс төрчид ч хийж чадах ч архитекторууд зөвхөн байшин бариад зогсохгүй баян, ядуу, шашин шүтлэгээс үл хамааран бүх хүмүүст амрах газар болсон гоо үзэсгэлэнтэй гэрийг барих ёстой.











Эх сурвалж: https://www.seoul.co.kr/news/newsView.php?id=20160529500048 

барилгын бичлэг: https://youtu.be/C1fGXLcG3u8


Сөүлд ирвэл үзэж болох Марио Боттагийн бүтээл 

1. Ганнам Киобо цамхаг (Gangnam Kyobo Tower)

Gangnam Kyobo Tower, Mario Botta Architetti
출처 : 문화뉴스(https://www.mhns.co.kr)

2. Leeum Samsung урлагийн музей 

Ханнам-донг дахь Leeum Samsung урлагийн музей нь Марио Ботта зэрэг дэлхийд алдартай архитекторч Рем Коолхаас, Жан Нувел нарын бүтээсэн гурван барилгаас бүрддэг.

https://www.sisajournal.com/news/articleView.html?idxno=237736



Тэдгээрийн дотроос урвуу хэлбэртэй конус улаан тоосгон барилгыг Марио Ботта бүтээжээ. Урвуу хэлбэртэй конус хэлбэрийн барилгын дотор гадна талын хэлбэрийг хадгалсан спираль шат байдаг. Төвийн хоосон зайны тааз (дотоод орон зайн задгай орон зай) нь шилээр хийгдсэн бөгөөд таазнаас зоорь хүртэл гэрэл дамжин тусдаг. 

3. Намян Гэгээн Мариагийн сүм (Namyang St. Mary's Cathedral)

Эх сурвалж: https://www.mhns.co.kr/news/articleView.html?idxno=515044

Кино: Mario Botta, The Space Beyond(2020)

댓글 없음:

댓글 쓰기