2023. 3. 31.

Марио Ботта Намян Гэгээн Мариагийн нэгдлийн төлөөх залбирлын сүм(ярилцлага орчуулав)




Ярилцлага 1
"Архитектур ирээдүйг биш, агуу өнгөрсөн үеийг өөртөө агуулдаг. Агуу өнгөрсөн үе нь өнөөдөр бидэнд тулгарч буй асуудлуудыг (шийдвэрүүдийг) агуулдаг. Пабло Пикассогийн уран зураг, Генри Мурын баримал гэх мэт бүх агуу урлаг өнгөрсөн үеэс үндэслэдэг гэдгийг мартаж болохгүй."
"Архитектур гэдэг зүйл өөрөө дурсамжийн ойн орон зай байх ёстой"
Бота нь энгийн хэлбэртэй фасадтай барилгат уламжлал болон бүс нутгийн шинж чанарыг шингээдгээрээ алдартай. Түүний дэвшүүлсэн архитектурын чухал элементүүд нь "дурсамж" ба "таталцал" ...
"Таталцал" нь архитектур оршин тогтнох шалтгаан болдог. "Хичнээн хөөрч, нисч байгаа мэт байгаагаас үл хамааран архитектур нь эцсийн дүнд газарт бэхлэгдсэн биет гэдгийг анхаарах нь чухал. Эртний архитектурт таталцлын хүч маш чухал байсан."
Бота мөн гэрэл сүүдрийг ухаалгаар ашигладаг гэдгээрээ алдартай. "Гэрэл үнэ төлбөргүй тул гэрлийг ашиглан орон зайг бий болгож, дүрс үүсгэх нь үргэлж хөгжилтэй ажил байдаг... Гэрэл бол орон зайг ноёрхдог жинхэнэ элемент юм."
"Италийн Ром дахь Пантеоны жинхэнэ гайхамшиг нь тэнгэр өөд нээгдсэн (бөмбөг) дугуй цонхонд байдаг. Хэрэв энэ цонхыг хаах юм бол Пантеон оршин тогтнохоо болисонтой ижил."

Эх сурвалж: https://www.yna.co.kr/view/AKR20190409177400005








2023. 1. 15.

Лондон хотын хотжилт ба нийгмийн эрүүл мэнд

Английн аж үйлдвэржилтийн эрэн үед Лондон г.м томоохон хотуудад үүсэж байсан хамгийн ноцтой асуудал нь нийтийн эрүүл мэндийн асуудлууд байсан бөгөөд шалтгаан нь үйлдвэржилт, хотжилт зэргээс шалтгаалсан бүх төрлийн утаа болон усны ариун цэврээс шалтгаалсан халдварт өвчлөл байсан юм. Эдгээр үзэгдэл нь амьдарч байгаа орчин хэр чухал талаар цаашлаад бид яагаад хотыг төлөвлөн газар ашиглалтыг тогтоож хууль дүрмээр хотжихын чухлыг харуулж чадсан жишээнүүд билээ.  

1. Нийтийн эрүүл мэндийн тухай хууль(Public Health Act) 

Холер өвчин 

Энэ хуулийг санаачлагч архитектор Эдвин Чадвик нь ядуусын ариун цэврийн асуудлыг судалж 1842 онд тэрээр "Их Британийн хөдөлмөр эрхэлж буй хүн амын эрүүл ахуйн байдал" номоо хэвлүүлсэн байна. Энэ судалгаагаар иргэдийн эрүүл мэндэд зарцуулсан болон өвчлөлийн улмаас зарцуулах мөнгөн дүнг дараах байдлаар хэмнэх боломжтойг тодруулан засгийн газарт санал болгожээ. Үүнд:

• ус зайлуулах суваг, бохирын хангамжийг сайжруулах

• байшин, гудамж, зам дээрх бүх хог хаягдлыг зайлуулах

• ундны цэвэр усаар хангах

• тосгон болгонд эмнэлгийн ажилтан томилох зэрэг алхмыг санал болгосон ч засгийн газар нь дэмжээгүй байна. 

1848 онд холерын дахин хүчтэй дэгдэлт гарсны дараа засгийн газар арга хэмжээ авахаас өөр аргагүй болж, Нийгмийн эрүүл мэндийн тухай хуулийг баталсан байна. 

Дээрх арга хэмжээг хотын хэмжээнд эрчимжүүлэх шаардлага 1854 онд 3 дах холерийн тархалт гарснаар дахин батлагджээ. Энэ тархалтын талаар Лондон хотын ядуусын дүүргийн эмч Жон Сноу судалж, бохирдсон усыг холер өвчин дамжуулж байгааг нотолсон байна. Тэрээр Лондонгийн өвчний тархалтыг байршлаар нь судлахад тухайн бүс дэх худгын ойролцоо тохиолдлууд тасралтгүй бүртгэгдсэн байсныг илрүүлж. Үүнийг батлахын тулд тэрээр бохирдсон худгуудыг хааж худгын усан хангамжийг түр зогсоосноор өвчин тархлат намдсан байна.


2. Цэвэр агаарын тухай хууль (Clean Air Act)

Лондон смог

1952 оны 12 дугаар сарын 5-9 өдөр 

Лондон хотын зарим хэсэгт үзэгдэх орчин маш муудсан тул явган зорчигчид хөлөө харах боломжгүй... Олон хүмүүс зүгээр л зам дээр машинаа орхисон. .....Уушгины хатгалгаа, бронхит өвчнөөр нас барах, эмнэлэгт хэвтэх тохиолдол нэмэгдэж, ....үхэр сүрэг амьсгал боогдож үхсэн гэж мэдээлэв. Хэдийгээр манан тав хоног үргэлжилж, 12-р сарын 9-нд намжсан ч хэдэн долоо хоногийн дараа мэдээлсэн мэдээгээр 4000 орчим хүн нас барсан тухай мэдээлснээр ноцтой байдлыг ойлгосон. Утааны нөлөө удаан үргэлжилсэн боловч өнөөгийн тооцоогоор нас барсан хүний тоо 12,000 орчим байна... 

1956 онд Цэвэр агаарын тухай(Clean Air Act) хуулийг баталжээ. Уг актаар хотын хэмжээнд утаагүй бүсүүдийг байгуулж, ахуйн халаалт болон үйлдвэрийн зууханд нүүрс шатаахыг хязгаарласан. Түүгээр ч зогсохгүй орон сууцны эзэд байгалийн хий, цахилгаан гэх мэт халаалтын янз бүрийн эх үүсвэрт шилжих боломжийг олгох тэтгэлэгийг засгийн газраас  санал болгосон. Цэвэр агаарын тухай хууль нь байгаль орчны түүхэн дэх томоохон үйл явдал гэж тооцогддог бөгөөд энэ нь Их Британийн нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад тусалсан юм.(https://www.britannica.com/event/Great-Smog-of-London)