2022. 11. 28.

Хашааны тухай

Хашаа яагаад хэрэгтэй вэ?

Хашааны функц

Oлон хүн сууршисан хот газар хувийн эзэмшлээ тодорхойлох, хулгай, гэмт хэргээс биеэ гэр бүлээ хамгаалах, хувийн амьдралаа гудамжнаас(олон нийтээс) тусгайрлах г.м 

Хашааны тухай Солонгос ойлголт

  1. Солонгос ид хотжилтын үед хашаанууд хулгай, гэмт хэрэг их үед нохой тэжээдэг байсан, мөн гаднаа ил жорлон, усны цооногтой. Орчин үед хотжилтоос шалтгаалан нохойг хашаанд биш гэрт ихэвчлэн тэжээдэг болсон. 
  2. Хашааны дээд болон доод хэсэгт ногоон ургамал тавих(идэх ойр зуурын нарын ногоо бас тарина), хашаандаа хот газар бол ваартай ногоо тавих ч зарим тохиолдолд өргөн зайтай бол төрөл бүрийн амтлагч кимчи зэргийг вааранд дарж тавидаг. Айл болгон нэг ямар нэг байдлаар мод тарисан, ургамал ургуулсан байх нь элбэг. 
  3. Солонгос нутаг газар нутаг жижиг тул иймэрхүү тусдаа байртай байна гэдэг маш чухал үл хөдлөх өмч болдог. ОСы дахин төлөвлөлт явагдах тохиолдолд зөрүү мөнгө гэж төлхөөргүй газрын үнэлгээ өндөр. Суурин нийгэм байсных өөрийн болгон тордож авахдаа сайн. Ус сайтай тул ямар ч ургамал, ногоо төвөггүй сайн ургах ба ногоо тарих нь энэ хүмүүст хийх ёстой ажлынх нь нэг. 
  4. Солонгосын хувьд суурин соёлтой, өөрийн гэрийн урд талбайг коммунити үйл ажилллагаа их үүсдэг орон зай гэж үзхээс гадна, хашаанаас давсан гудамж талбайтай харилцах хөршийн холбоог чухалчилан авч үздэгээс шалтгаалан ихэвчлэн хүний цээжээр татах хэмжээний өндөртэй. 
  5. Нөгөө талаас хашааг баридаг материал нь шавар блок байсан ба энэ нь хөрсөнд суухдаа муу, усанд эмтэрдэг тул өндөрлөх боломжгүй байсан зэрэг нь одоог хүртэл хашааны өндрийг энэ хэмжээний өндөртэй хадгалагдан үлдээсэн байна. 2010 оны үеэс хашаагүй болгох талаар журамлан хэд хэдэн хотын байршилд хувийн орон сууцны хашааг нураах хөдөлгөөн өрнүүлсэн боловч оршин суугчидын хувийн орон зайд хэт халдсан, тухгуй байдлыг үүсгэж байсан зэрэг нь иргэдэд таалагдсангүй. 


Seoul, Dongdaemun-gu


Хашааны тухай Монгол ойлголт
  1. Ихэвчлэн иргэдийн нийгмээс мэдрэх сэтгэл зүйтэй холбоотой. Хуулгай, гэмт хэрэг их үед хашаа өндөрсөж нохой тэжээнэ, хашааны дээд ирмэг хурц төмөр ХАМГААЛАЛТТАЙ байна. 
  2. Энэ нь гэр хороолол гэлтгүй Улаанбаатрын гэр болон орон сууцны хорооллоос гадна бүх л аймаг сумдад уламжлал болсон. Гэр хорооллын хашаан дотор нүхэн жорлон, амбар байх нь элбэг. Хотын төвийн хашаа ихээр үүссэн шалтгаан нь газар олголтын үед кадастрын дижитал бүртгэл давхарддаг чанартай биш, хашаа заавал барисан байхыг шаарддаг, түүнчлэн байгууллагын өмчийг хамгаалах, авто зогсоол, талбайг хянах зэрэг шалтгаанууд таамаглагдаж байгаа.
  3. Шороон талбайтай, хөрсний бохирдол их тул шарилж ургана. Мод тарих нь маш ховор. Ногоо тарих нь бүүр ч ховор. Хуурай усны дутагдалтайгаас(ундны ус хүртэл худгаас авдаг) мөн нүүдэлчин соёлт иргэд тул энэ хашаа байшинд насаараа амьдрахгүй ба өөр нэг боломж олдвол хотын төврүү эсвэл тэр хавь дахин төлөвлөлтөнд орвол ОС-д орох хүсэл өндөртэйгээс шалтгаалдаг.   
  4. Улаанбаатар хотын хамгийн анхны гэр хорооллын хашаа болох Гандангийн дэнж. Хүний биеийн өндрөөс ойролцоогоор 1.5 дахин давсан, Очбаярын хэлснээр морь унаж орж гарах хаалга зэргээс шалтгаалан хаалга өндөр, дагаад хашаа өндөрссөн байх магадлалтай. Бүхэл модыг уртааш хэлхэх байдлаар хашааг босгодгоос харьцангүй өндөр байх боломжтой.  
  5. Сүүлийн үед Нийслэлээс хотын төвийн хашаа нураах талаар хөдөлгөөн эрчимтэй өрнүүлж байгаа. Зорилго нь явган зорчих орчныг сайжруулах, явган замын үргэжилсэн байдлыг бий болгох зэргээс гадна хотын өнгө үзэмжийг сайжруулах.  
Gandan Google
Zuragt Google

Khurd khoroolol
Zaisan Google

Munkh-Erdene Dembereltseren facebook

Хашааны асуудал

  • Хотын төвд хашаалаад байгаа уул шалтгааныг төрөлжүүлэн илрүүлэх
  • Хашааг хаана хийж болох хаана хийвэл болохгүй вэ зэрэг нэгдсэн шалгууртай болох, тэр шалгуур нь уг зорилго болох явган зам болон хотын замын сүлжээг дэмжих болхоос дан ганц өнгө үзэмж гэх нь иргэний хувийн өмчид халдсан, үндэслэл дутагталтай үйлдэл болж байна.   
  • Хашаалж буй тохиолдолд хэр өндөр ямар материал байх талаар заавартай болгон мөрдүүлэх. Энэ нь ОС хороололд ихэвчлэн яригдах байх.
  • гэр хороололд хөршийн холбоог сайжруулах, олон нийтийн талбай байраар хангах, дэд бүтэцжүүлэх нь дээрх хашаалах асуудлыг тодорхой хэмжээнд шийдэх боломжтой. 

2022. 11. 14.

Ян Гелийн агуу туршилт(Баримтат кино, агуулгын товч)

2013 онд болсон EBS 10 дахь удаагийн олон улсын баримтат киноны наадамд ирүүлсэн бүтээлүүдийн дунд <Ян Гелийн агуу туршилт> байсан ба энэ бүтээл нь Данийн архитектор, хот төлөвлөлтийн архитектор Ян Гель болон түүний хамтрагчдын хийсэн гайхалтай туршилтуудыг танилцуулсан маш сэтгэл хөдөлгөм баримтат кино юм.



Ян Гель 1971 онд "Life Between Buildings – Using Public Space" нэртэй ном хэвлүүлсэн. Тэрээр энэ номондоо барилга байгууламж гэхээсээ илүү барилга хоорондын зай, өөрөөр хэлбэл хотын орон зай, нийтийн орон зай чухал болохыг онцолсон байна.Копенгагены төсөл эрт 1960-аад оноос эхэлсэн. Өнөө үед эдгээр зүйлсийг энгийн зүйл гэж үздэг боловч автомашины хэрэглээг дэлгэрүүлэж байсан эрин үед маш шинэлэг санаа, адал явдал байв. Ян Гель бол машин, барилга байгууламж гэхээсээ илүү хүн, хотын орон зайг эрхэмлэдэг хотын мэргэжилтэн байсан бөгөөд энэ туршилтаараа Копенгагены иргэд болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүсийн зүрх сэтгэлийг маш ихээр хөдөлгөж чадсан хүн юм.

<Ян Гелийн агуу туршилт>-ыг тэрээр болон түүний хамтран ажиллагсад дэлхийн өөр өөр хотуудад туршиж үзсэн бөгөөд үүнд дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй Хятадын  хотууд, Копенгаген, Нью-Йоркийн Манхэттэн, Австралийн Мельбурн, Бангладешийн Дака, Шинэ Зеландад Кристчерч зэрэг хотууд багтжээ. Түүнчлэн одоо биднээс асууж байна. Бидний одоо үед дасан зохицож амьдарч байгаа энэ амьдралын орчин хамгийн сайн нь мөн үү. Үнхээр сэтгэл хангалуун байна уу? Тэгээд дахин асууж байна. Танд үүнийг өөрчлөх бодол байна уу?

Киноны эхэнд Ян Гель нь Ле Корбюзье болон бусад модернист архитектор, хот төлөвлөлтийн мэргэжилтнүүдийг хатуу шүүмжилдэг. Гудамжаар явж байгаа хэнийг ч барьж аваад хотын дизайныг даатгасан ч модернистуудаас илүү хийх байсан гэж хатуухан дайрсан. Дараа нь уг кинонд өнгөрсөн үеийн модернистуудын өнгөрсөнд бүтээсэнтэй адил орон сууцны битүү ширэнгэ болон хувирч байгаа Хятадын хотуудын бодит байдлыг харуулсан байна. Гудамжинд уулзаж, мэнд ус мэдэлцэж, бараа бүтээгдэхүүн худалдан авч, харилцан яриа өрнүүлдэг байсан ч асар том бетон ширэнгэн үүрэнд дарагдаж, зурагт, ухаалаг утастай нөхөрлөж амьдарч буй ганцаардсан хэсэг бүлэг хүмүүсийг харуулсан байна.

Копенгаген, Манхэттен, Дака, Мельбурн хотуудад хийсэн туршилтууд ч бас сэтгэл хөдөлгөм. Бродвэйн замын хөдөлгөөнийг хааж, зорчих хэсгийг явган хүний ​​орон зай болгон хувиргах үед тэнд ямар үйл ажиллагаа өрнөсөн нь сонирхол татаж байна. Мельбурн хотын эзгүйрсэн арын гудамжууд кафетай, аюулгүй, эрч хүчтэй орон зай болж сэргэж буй түүх, Дака хотын иргэд автомашинаас илүү явган зорчигч, нийтийн тээврийг илүү анхаарч, бодлогоо өөрчлөхийг шаардсан түүхүүд ч бас тэмүүлэл, сэтгэл хөдлөлийг мэдрүүлж байна.

Киноны оргил үе бол 2011 онд болсон гэнэтийн газар хөдлөлтийн дараа Кристчерч хотын төв бараг бүхэлдээ сүйрсний дараа сэргээн босгосон түүх юм. Кристчерч хотод ирэхэд төслийг хариуцаж байсан Ян Гелийн хамтрагчид иргэдээс хамгийн түрүүнд асуусан асуулт бол "ямар хотыг хүсч байна вэ?" Кристчерч хотын 500,000 орчим хүн амаас 105,000 нь сэтгэгдэл илгээжээ. Иргэдийн санал бодол харилцан адилгүй байсан ч нягт нямбай дүн шинжилгээ хийснээр нийтлэг хариултыг олж авч чадсан байна. Тэр нь дөрвөн давхар хүрэхгүй нам давхрын хотыг иргэд хүсч байсан.

Зам дагуу дэлгүүрүүд эгнэж, хүмүүс сууж амардаг, хуучны дурсамж нь хадгалагдаж үлдсэн хот болоосой гэж иргэд хүсч байлаа. Гэвч иргэдийн хүсэлд нийцүүлэн хот байгуулдаггүй. Учир нь хот төлөвлөлтөд оролцож буй хөрөнгө оруулагч, хувийн хэвшил иргэдээсээ өөрөөр ашиг болох, өөрөөр хэлбэл өндөр хоттой болохыг хүсдэг.

Эцэст нь бодлого боловсруулагчид хэд хэд зөвлөлдөж, төлөвлөгөөгөө шинэчлэн боловсруулж, хотын өнгө төрхийг өөрчилсөн. Эцсийн буулт бол дунджаар 7 давхар хот юм. Кристчерч хотын иргэдийн тавны нэгээс илүү хувь нь шаардлагаа илэрхийлсэн тул тэд найдаж байсантай ойролцоо хоттой болж чаджээ. Иргэд хүчээ цуглуулж, дуу хоолойгоо өргөхгүй бол хот маань аж ахуйн нэгжүүдийн хүсэлд нийцүүлэн өөрчлөгдөнө гэдгийг <Ян Гелийн агуу туршилт> тодорхой өгүүлсэн.

Иргэд <амьдрахад таатай хот>-ыг хүсдэг ч компаниуд <зархад амархан хот>-ыг хүсдэг. Компаниуд амь насаараа дэнчин тавьж, хүссэн хот руугаа гүйдэг ч иргэд нь элсний ширхэг мэт чимээгүй, ажилдаа шамдан амьдардаг. Эцсийн дүндээ хот хэний хүсэл зоригоор өөрчлөгдөх вэ?

Сайн иргэд гэж хэн бэ? Ямар хотыг хүсэж байгаагаа тод илэрхийлэж мэддэг иргэд сайн иргэн биш үү? Сайхан хот гэж хаа ч байхгүй. Сайн иргэд амьдардаг газар сайхан хот болно. Иргэд таны гарт.

Эх бичвэр: Сөүл хотын Их сургуулийн проф Чон Сог

Орчуулга: Ариунжаргалан & Гүүгл орчуулга


Jan Gehl, The Human Scale 2013

part1: https://youtu.be/rKeeNswp54g

part2: https://youtu.be/6pGnx9_ujmI

part3: https://youtu.be/_zfxe2tKqXU

part4: https://youtu.be/cf9-ju70Vm4

part5: https://youtu.be/jFLT3TXxGA4

2022. 10. 19.

ИС-ийн багш нар ТАРХИ угаах нь зөв үү?!

МАЭ сонгууль гэж олон юм ярисан, нөгөө талаас их сургуульд багшилж байгаа залуу хүний хувьд 3 дах хэсэгт хариулмаар санагдав.



Манайхаар бол ИС ч бай арван жил ч бай багш нарыг нийтэд нь багш гэж дууддаг. Үнэндээ ИС багшийг профессор гэх нь зөв. Нийгмийн өөрчлөлт боловсролын салбараас эхлэх хэрэгтэй гэдгийг хэн бүр мэдэж бгаа. Одоогийн бидний байгаа бодит төрхийн толь энэ хүний бичсэн 3 дах хэсэгт ямар нэг шүүлтүүргүйгээр шингэн бичигдсэн нь тодорохой. 
Тэгвэл дээрх бичвэрт хариулахын тулд ИС гэж ямар газрыг хэлэх вэ гэдэг асуултаас эхлэх хэрэгтэй болж байна. Үүнд Александр Хумбольдт(Alexander Humboldt) профессорийн хариулт байдаг. Түүний тодорхойлсноор их сургууль профессор, оюутан гэсэн 2 үндсэн хэсгээс бүтэх ба бүх эрх мэдэл энэ 2 хүчинд ижил хуваагдах ёстой. ИС нь ардчилсан утопи орчныг бүрдүүлсэн идеал жижиг ертөнц байх ёстой бөгөөд оюутнууд энэ жижиг нийгэмд ардчилсан чөлөөт эрх тэгш байдлыг суралцан нийгэмд тэр үзлийг түгээх үүрэгтэй гэж тодорхойлсон байдаг.
Энэ үзэл нь 1968 оны хувьсгалаар(May68) дамжин Германы ИСд бодлогын шинчлэлт хийхдээ ИС-ийг дараах 3 шинжийг агуулсан байх хэрэгтэй гэж үзсэн. Үүнд 1) Ардчилсан системийг бүрдүүлсэн байх 2) Эрх мэдлийг сөрөн шүүмжлэх төв байх 3)Нийгмийн ёс зүйг хэрэгжүүлэн биелүүлэх. Өнөөдөр дээрх бүх 3 зүйлээр өөрийгөө өмөөрөх боломжтой боловч 2-р зүйлийг нарвийчлан тайлбарлах нь зөв болов уу гэж бодлоо. 
Эрх мэдэл гэдэг нь ямар нэг хүч болон баялагийг төлөөлж буй эрх ашиг гэсэн онцгой шинж чанартай байдаг. Харин их сургууль бол эрх мэдлийг шүүмжлэх үүрэгтэй төвийн үүрэг гүйцэтгэдэг. Их сургууль бол үндсэндээ үнэнийг эрэлхийлэх газар бөгөөд ҮНЭН бол олон нийтийн нэгдсэн шинж чанар юм. Их сургуулийн англи нэр болох university гэдэг нь universality гэдэг үгээс гаралтай ба утгачилбал нийтийн заншил, нийтийн нэгдсэн шинж чанар(болор толь) гэх үгээр манай хэлэнд бууж байна. Эрх мэдлийн онцлог болон их сургуулийн гол зорилго хоорондоо тэрсэлдэх нь зүйн ёс бөгөөд  профессор гэдэг үгний англи нэр болох pro(урд тал) fess(хэлэх) or нь "нүүрэн дээр нь хэлэх" гэсэн үгнээс гаралтай ба гадны ИС-д профессоруудыг эрх мэдлийн дайралтаас нийгмээрээ хамгаалахын тулд tenure(албан тушаалаас нь халах боломжгүй) бодлогыг хэрэгжүүлдэг байна. 
Эцэст нь би бээр 1-т нийгмийн үнэнийг элэрхийлэх, ёс зүйг хэрэгжүүлэх зорилготой газар ажилладаг хүн 2-т миний мэргэжлийн салбар(архитектур, хот төлөвлөлт) тул энд дуу хоолой хүргэх, нөлөөлөл үзүүлэх нь зүйн хэрэг гэж бодож байна. Дээрх хүний тодорхойлсон багш хүний сурган хүмүүжүүлэх гэдэг агуулгийг дэндүү тачир нимгэнээр ойлгосон байдал болон багш хүний хүмүүжүүлэх ажлын нэг хэсэг болсон нөлөөллийн ажлыг тархи угаах зэргийн хэллэгээр бичсэн нь энэ бичвэрийг бичихэд нөлөөлсөн гол шалтгаан ба нийгэм дэх энэ андуурлыг залруулахыг хүслээ.